Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:04

[1] Эцэст нь ах дүүс минь, Эзэ­н до­тор баяр­ла. Та нарт ѳнѳѳ л зүйлээ би­чих нь надад тѳ­вѳг­тэй бищ бѳ­гѳѳд ха­рин та на­рт хамгаалалт бол­но.

[2] Ёр үйлдэгсэд, нохос, зэрэмдэглэгчдээс сэргийл.

[3] Учир нь Бур­ха­ны Сүн­сээр мѳр­гѳж, Христ Есү­сээр сайрхан махан биедээ эс түщиглэх бид жин­хэ­нэ хѳвч хѳн­дүү­лэг­сэд би­лээ.

[4] Гэ­сэн ч би ма­хан бие­дээ тү­щиг­лэж бо­лох юм. Хэн нэ­гэн нь ма­хан бие­дээ тү­щиг­лэх гэдэг бол би бүр ч илүү.

[5] Би найм дахь хо­ног­тоо хѳвч хѳн­дүүл­сэн, из­раиль үн­дэс­тэн, Бе­ниа­мин ов­гийн, ев­рейгээс тѳрсѳн ев­рей. Хуу­лиар бол фа­ри­сай,

[6] идэвх зүт­гэ­лээ­рээ бол чуул­га­ныг хав­чигч, Хууль дахь зѳвт байд­лаар бол ѳѳ сэвгүй байв.

[7] Гэвч ми­ний хувьд ололт бай­сан болгоныг би Хрис­тийн тѳ­лѳѳ хо­хи­рол бол­гон тоо­цов.

[8] Тэр ч бай­ту­гай, би Христ Есү­с Эзэнээ таньж мэ­дэ­хийн хосгүй агуу байд­лын тѳлѳѳ бүх юм­сыг хо­хи­рол бол­гон үз­дэг. Би Түү­ний тѳ­лѳѳ бүх юм­сын хо­хир­лыг ам­саж, тэд­гээ­рийг хог гэж үз­дэг нь Хрис­тийг оло­хын тулд бѳ­гѳѳд

[9] Хуу­лиас гар­даг ѳѳ­рийн­хѳѳ зѳвт бай­дал­тай бищ, ха­рин Хрис­тэд ит­гэснээр ир­дэг, ит­гэ­лд суурилсан Бур­ха­ны зѳвт бай­дал­тайгаар Түү­нд би ол­до­хын тулд юм.

[10] Ин­гэх­дээ би Түү­нийг бо­лон ами­ллынх нь хүч, зов­лон­г нь хамтрахыг таньж мэ­дэн, үхэл­тэй адил­хан бол­гог­дож,

[11] үхэгс­дээс ами­луу­лаг­да­хад хүр­мээр бай­на.

[12] Би хэ­дий­н олж ав­сандаа эсвэл хэ­дий­н тѳгс бол­чих­сон­доо бус, ха­рин Христ Есүст юу­ны тѳ­лѳѳ ба­ригд­сан, түү­нийгээ барьж ава­хын тулд мѳрддѳг.

[13] Ах дүү нар аа, биk ѳѳ­рѳѳ барьж ав­сан гэж бод­дог­гүй, ха­рин нэг л юм нь ардхаа мартаж, урдах ѳѳдѳѳ тэмүүлж,

[14] Христ Есүс до­тор Бур­ха­ны дээщ чиг­лэ­сэн дууд­ла­гын щаг­на­лын тѳ­лѳѳ ба­риа уруу ураг­щил­даг.

[15] Тий­мээс тѳ­лѳвщ­сѳн бид бү­хэн ийм бо­дол­той байц­гаая. Хэ­рэв ямар нэ­гэн юманд та нар ѳѳр бо­дол­той аваас, үү­нийг бас Бур­хан та нарт илэр­хийл­нэ.

[16] Гэвч хүрснээ л зуурцгаая.

[17] Ах дүү нар аа, на­майг дуу­райг­чид бай. Та нарт үзүүл­сэн жи­щээ­гээр минь яв­даг хү­мүү­сийг ажиг­ла.

[18] Ми­ний та нарт үр­гэлж ярьж бай­сан олон хү­н Хрис­тийн за­гал­майн дайс­нууд мэт яв­даг гэж би одоо уй­лан байж хэлж бай­на.

[19] Тэд­ний тѳгс­гѳл сүй­рэл, тэд­ний бур­хан нь хо­доод бѳ­гѳѳд тэд гу­там­щигт зүйл­сээр сайрх­даг. Тэд дэл­хийн юмыг л сэт­гэдэг.

[20] Ха­рин бид­ний ир­гэ­ний харь­яа­лал тэн­гэрт бай­гаа бѳ­гѳѳд тэн­дээс бид Ав­рагч Эзэн Есүс Хрис­тийг хү­лээж бай­на.

[21] Тэр бүх юм­сыг Ѳѳр­тѳѳ за­хи­руулж ча­дах хү­чээ­рээ дорд биеийг маань Ѳѳ­рийн­хѳѳ цог жавх­лант бие­тэй адил бол­гон ѳѳр­чил­нѳ.

Фи­лип­пой — Chapters