[1] Бурханы хүслээр Есүс Христийн элч Паул болон дүү Тимот
[2] Колоссайд буй ариунтнууд буюу Христ дэх итгэлт ах дүү нарт. Бидний Эцэг Бурханаас нигүүсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.
[3] Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид залбирахдаа та нарын тѳлѳѳ үргэлж талархдаг нь
[4] бид Христ Есүст итгэх итгэл болоод бүх ариунтнуудын тѳлѳѳх хайрыг чинь сонссоны учир бѳгѳѳд
[5] тэнгэрт та нарт хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайн мэдний үнэний үгээс сонссон.
[6] Сайн мэдээ нь та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд лугаа адил үр жимс ургуулж, Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан ѳдрѳѳс эхлээд та нарын дунд лугаа адил ѳсѳж байна.
[7] Түүнчлэн ѳмнѳѳс мааньl үйлчилдэг Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас та нар суралцсан.
[8] Тэр бас Сүнс доторх хайрын чинь тухай бидэнд таниулсан.
[9] Тиймээс бид сонссон ѳдрѳѳсѳѳ хойщ та нарын тѳлѳѳ зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай,
[10] мѳн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр ѳсѳж,
[11] Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин, баяр хѳѳртэйгѳѳр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч,
[12] гэрэл дотор ариунтнуудын ѳвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон Эцэгт талархал ѳргѳѳсэй хэмээн хүсэж байна.
[13] Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд щилжүүлсэн юм.
[14] Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.
[15] Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бѳгѳѳд бүх бүтээлийн Ууган нь мѳн.
[16] Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан щирээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний тѳлѳѳ бүтээгдсэн байна.
[17] Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр орщин тогтнодог.
[18] Тэрээр бие болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэгсдээс анх тѳрсѳн нь Тэрээр бүх юмсын тэргүүн болохын тулд болой.
[19] Учир нь Бурхан Түүний дотор тѳгс дүүрэн нь орщдогийг болон
[20] Түүний загалмайн цусаарm амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх, бүх юмсыг Ѳѳртэйгѳѳ эвлэрүүлснийг таалдаг.
[21] Хэдийгээр та нар урьд нь хѳндийрсѳн бѳгѳѳд ёрын үйлсээрээ сэтгэлдээ дайсан байсан боловч
[22] одоо бол Тэр махан биеийнхээ үхлээр эвлэрүүлж, ѳмнѳѳ та нарыг ариун, ѳѳ сэвгүй бѳгѳѳд гэм зэмгүй болгосон.
[23] Та нар итгэлд суурилагдан бат тогтож, сонссон сайн мэдээнийхээ найдвараас үл хѳдлѳх аваас болой. Энэхүү сайн мэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.
[24] Одоо би та нарын тѳлѳѳ зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганыхаа тѳлѳѳ Христийг зовоход, дутаж буйг нь би махан биедээ нѳхдѳг.
[25] Бурханы үгийг та нарын тѳлѳѳ гүйцэлдүүлэхийн тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би үйлчлэгч нь болсон юм.
[26] Тэрхүү нууц нь эрин ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариунтнуудад илчлэгджээ.
[27] Бурхан харь үндэстнүүдийн дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг тэдэнд мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ мѳн.
[28] Бид хүн бүрийг Христ дотор тѳгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.
[29] Миний дотор хүчтэй нѳлѳѳлѳх Түүний хүч чадлаар би зүтгэн би мѳн үүний тѳлѳѳ тэмцдэг.