Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:40

[1] Гэвч Иона үүнийг ихэд таашаасангүй. Тэр уурлан,

[2] ЭЗЭНдзалбирч, —ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас үүнээс урьтаж би Таршиш уруу зугтсан билээ.

[3] Тиймучраас одоо ЭЗЭН, надаас миний амийг аваач. Учир нь надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.

[4] ЭЗЭН —Чамд уурлах шалтгаан байна уу? гэжээ.

[5] Тэгээд Иона хотоос гаран, зүүн этгээдэд нь суув. Тэнд тэр өөртөө сүүдрэвч барьж, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суув.

[6] ИнгээдЭЗЭН Бурхан ургамал бэлтгэсэнд, тэр нь Ионаг ая тухгүй байдлаас нь хамгаалахаар толгой дээгүүр нь сүүдэрлэн ургав. Иона энэ ургамалд ихэд баярлажээ.

[7] Гэвчдараа өдөр нь үүр цайхад Бурхан хорхой гаргаж, ургамлыг идүүлсэнд, тэр хатав.

[8] Нармандахад Бурхан дорны аагим халуун салхийг бэлтгэж, Ионагийн толгой наранд цохиулж, тэрээр доройтож, үхэхийг хүсэмжлэн —Надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.

[9] Тэгэхэд Бурхан Ионад —Энэ ургамлаас болж уурлах шалтгаан чамд байна гэж үү? хэмээн айлдсанд, Иона —Надад үхтлээ уурлах шалтгаан байна гэж хэлэв.

[10] ТэгэхэдЭЗЭН —Чи арчлаагүй, өөрөө ургуулаагүй, шөнөдөө ургаад, шөнөдөө устаж үгүй болдог ургамлыг өрөвдсөн билээ.

[11] Асаролон амьтад мэт, баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүй зуун хорин мянгаас илүү хүнтэй их хот Ниневег Би өрөвдөхгүй байх байсан гэж үү? гэж айлдав.

Иона — Chapters