[1] ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж, —
[2] Босож, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах гэж байгаа тунхгийг тунхагла гэжээ.
[3] ИнгээдИона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневед очив. Ниневе бол гурван өдрийн турш алхаж туулахаар агуу их хот байв.
[4] ТэгээдИона нэг өдөржин тэр хотоор алхан явж, хашхиран, —Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.
[5] Тэгэхэд Ниневегийн ард түмэн Бурханд итгэжээ. Тэд мацаг барилтыг зарлаж, хамгийн томоос бага хүртлээ таар өмсөв.
[6] Энэүг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суув.
[7] Тэрээртунхаг гаргаж, —Ниневед хаан болон түүний ноёдын гаргасан зарлигийн дагуу хүн, амьтан, үхэр, хонь юу ч амсаж болохгүй. Тэд идэж, ус ууж болохгүй.
[8] Харинхүн амьтан бүгдээрээ таар нөмрөх ёстой. Хүн бүр өөрийн бузар булай зам болон өөрийн гар дахь хүчирхийллээс эргэхийн тулд Бурханыг хичээнгүйлэн дуудаг.
[9] Бурханэргэж, зөөлрөн, биднийг устгахгүйгээр Өөрийн шатаж буй уур хилэнг татахыг хэн мэдэх билээ? гэв.
[10] Өөрсдийн бузар булай замаа орхисон тэдний үйлсийг Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.