[1] ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж, айлдахдаа —
[2] Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ гэв.
[3] ГэвчИона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босов. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар тэнд суув.
[4] ЭЗЭН далайд хүчит салхи илгээн, далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүйрэхэд хүрэв.
[5] Тэгэхэддалайчид айж, хүн бүр өөрийн бурхнаа дуудаж, хөнгөн болгохын тулд хөлөг онгоцон дээрх ачаа тээшээ далай уруу хаяжээ. Харин Иона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрсжээ.
[6] Хөлөгонгоцны ахмад Ионагийн дэргэд ирж, —Чи яагаад унтана вэ? Босож, бурхнаа дууд! Бурхан бидэнд санаа тавьж, бид сөнөхгүй байж магадгүй шүү гэж хэлэв.
[7] Хүмүүсбие биедээ —Ирцгээ, бидний энэ гамшиг хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр унав.
[8] ТэдИонад —Бидэнд одоо хэл! Бидний энэ гамшиг хэнээс болж байгаа вэ? Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирэв? Чиний улс орон аль вэ? Чи хаанахын ямар үндэстэн бэ? гэлцэв.
[9] Ионатэдэнд —Би бол еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэв.
[10] Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд хандан —Чи яах гэж ингэв? гэжээ. Учир нь Иона өөрөө тэдэнд хэлсэн болохоор тэдгээр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж яваа гэдгийг мэдсэн байжээ.
[11] Далайншуурга улам хүчтэй болсон учир тэд түүнд —Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв.
[12] Ионатэдэнд —Намайг барьж аваад, далай уруу хая. Тэгвэл далай та нарын төлөө намжина. Учир нь та нарын энэ хүчтэй шуурга надаас болж байгаа гэдгийг би мэднэ гэж хэлэв.
[13] Харинхүмүүс газар уруу буцах гэж хүчтэй сэлүүрдэж байсан боловч чадсангүй. Учир нь далайн шуурга тэдний эсрэг улам ширүүсэв.
[14] Тэгэхэдтэд ЭЗЭНд хашхирч, —ЭЗЭН, бид хичээнгүйлэн залбирч байна. Энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та хүссэн бүхнээ хийсэн гэв.
[15] Ингээд тэд Ионаг барьж аваад, далайд хаясан бөгөөд далай догшрон ширүүсэхээ болив.
[16] Тэгэхэдтэдгээр хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн, ЭЗЭНд тахил өргөж, тангараглав.
[17] ЭЗЭН Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн байв. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.