Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:14

[1] Тэгээд Иона загасны гэдсэн дотроос өөрийн Бурхан ЭЗЭНд залбирсан.

[2] Тэр —Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахад Тэр надад хариулсан. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад Та миний дууг сонссон.

[3] Учир нь Та намайг гүн уруу, далайн зүрх уруу хаясан бөгөөд усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн.

[4] Иймээс би "Би Таны мэлмийнээс зайлуулагдсан. Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ" гэж хэлэв.

[5] Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж, гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов.

[6] Би уулсын бэл уруу уруудан, дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.

[7] Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав. Миний залбирал Тан уруу, Таны ариун сүмд хүрсэн билээ.

[8] Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүс өөрсдийн итгэмжит байдлыг умартдаг.

[9] Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө. Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.

[10] Тэгэхэд ЭЗЭН загасанд тушаасанд, тэр нь бөөлжин Ионаг хуурай газар гаргав.

Иона — Chapters