[1] Езраг залбирч, нүглээ наминчлан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, түүн уруу Израилиас асар их чуулган буюу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд цугларцгаав. Учир нь хүмүүс гашуунаар уйлцгааж байв.
[2] Еламынхөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа Езрад —Бид Бурхандаа итгэлгүй хандаж, энэ газрын ард түмнүүдээс харь эмэгтэйчүүдтэй гэрлэсэн. Гэсэн хэдий ч одоо энэ бүхнээс үл хамаарч Израильд найдвар байна.
[3] Тиймээсодоо Эзэн болон бидний Бурханы хуулиас сүрддэг хүмүүсийн зөвлөгөөний дагуу бүх эхнэрүүдээ болон тэдний хүүхдүүдийг явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг!
[4] Босогтун! Учир нь энэ хэрэг бол таны хариуцлага боловч бид тантай хамт байна. Зоригтой байж, үйлдэгтүн! гэв.
[5] Тэгэхэд Езра босож, удирдах тахилч нар, левичүүд болон бүх израильчуудыг энэ саналын дагуу үйлдэнэ хэмээн тангараг өргүүлэв. Тийнхүү тэд тангараг өргөв.
[6] ТэгээдЕзра Бурханы өргөөний өмнөөс босож, Елиашибын хүү Иехохананы танхимд оров. Тэр хэдийгээр тийш очсон боловч цөлөгдөгсдийн итгэлгүй байдлын улмаас гашуудаж байсан тул талх ч идсэнгүй, ус ч уусангүй.
[7] Тэдбүх цөлөгдөгсдөд Иерусалимд цуглах ёстой гэж Иуда ба Иерусалим даяар зарласан бөгөөд
[8] гуравхоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөлөгдөгсдийн чуулганаас хөөхөөр болов.
[9] Ингээд Иуда болон Бениамины бүх эрчүүд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ бол есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүмүүс уг үйл явдлаас болон ширүүн бороо орсноос болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав.
[10] Тэгээдтахилч Езра босож, тэдэнд —Та нар итгэлгүй байж, Израилийн гэм бурууг нэмэгдүүлэн харь эхнэрүүд авчээ.
[11] Тиймээсодоо эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нүглээ наминчилж, Түүний хүслийг хий. Өөрсдийгөө энэ газрын ард түмнүүдээс болон харь эхнэрүүдээсээ тусгаарла гэж хэлэв.
[12] Тэгтэлбүх чуулган чанга дуугаар хариулан —Энэ зөв! Таны хэлсэнчлэн, энэ нь бидний гүйцэтгэх ёстой үүрэг.
[13] Гэвчолон хүмүүс байна, мөн одоо борооны улирал тул бид задгай газар зогсоод байж чадахгүй нь. Энэ даалгавар ч нэг юм уу, хоёр өдрийн дотор биелэгдэж чадахгүй. Учир нь бид энэ хэрэгт ихээр тэрсэлжээ.
[14] Манайудирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүмүүс тогтсон цагт хот бүрийн ахмадууд болон шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас бидний Бурханы догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв.
[15] ЗөвхөнАсахелын хүү Ионатан, Тиквагийн хүү Иахзеиа нар үүнийг эсэргүүцэхэд, Мешуллам ба леви хүн Шаббетаи нар тэднийг дэмжив.
[16] Гэвч цөлөгдөгсөд түүнчлэн үйлдэцгээв. Тэгээд тахилч Езра тэдний эцгүүдийн бүлүүд бүрийн төлөө эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид болох хүмүүсийг бүгдийг нэрээр нь сонгов. Тэгээд аравдугаар сарын эхний өдөр тэр хэргийг нарийвчлан үзэхээр тэд цуглав.
[17] Тэднэгдүгээр сарын эхний өдөр гэхэд харь эхнэр авсан бүх хүмүүсийг нарийвчлан тогтоож дуусжээ.
[18] Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв.
[19] Тэдэхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд гэмтэй учир гэмийнхээ төлөө хонин сүргээс хуцыг тахилд өргөв.
[20] Иммерийнхөвгүүдээс Ханани, Зебадиа,
[21] Харимынхөвгүүдээс Маасеиа, Елиа, Шемаиа, Иехиел болон Уззиа,
[22] Пашхурынхөвгүүдээс Елиоенаи, Маасеиа, Ишмаел, Нетанел, Иозабад болон Еласа нар байв.
[23] Левичүүдээс Иозабад, Шимеи, Келаиа (тэр нь Келита), Петахиа, Иуда болон Елиезер нар байв.
[24] Дуучдаас Елиашиб байв. Хаалгачдаас Шаллум, Телем болон Ури нар байв.
[25] Израилиас, Парошийн хөвгүүдээс Рамиа, Иззиа, Малхиа, Миамин, Елеазар, Малхиа болон Бенаиа,
[26] Еламынхөвгүүдээс Маттаниа, Зехариа, Иехиел, Абди, Иеремот болон Елиа,
[27] Заттугийнхөвгүүдээс Елиоенаи, Елиашиб, Маттаниа, Иеремот, Забад болон Азиза,
[28] Бебаинхөвгүүдээс Иеханан, Хананиа, Заббаи болон Атлаи,
[29] Банийнхөвгүүдээс Мешуллам, Маллух, Адаиа, Иашуб, Шеал болон Иеремот,
[30] Пахат-моабынхөвгүүдээс Адна, Хелал, Бенаиа, Маасеиа, Маттаниа, Безалел, Биннуи, болон Манассе,
[31] Харимынхөвгүүдээс Елиезер, Исшиа, Малхиа, Шемаиа, Шимеон,
[32] Бениамин, Маллух, Шемариа,
[33] Хашумынхөвгүүдээс Маттенаи, Маттатта, Забад, Елифелет, Иеремаи, Манассе болон Шимеи,
[34] Банийнхөвгүүдээс Маадаи, Амрам, Уел,
[35] Бенаиа, Бедеиа, Хелухи,
[36] Ваниа, Меремот, Елиашиб,
[37] Маттаниа, Маттенаи, Иаасу,
[38] Бани, Биннуи, Шимеи,
[39] Шелемиа, Натан, Адаиа,
[40] Махнадебаи, Шашаи, Шараи,
[41] Азарел, Шелемиа, Шемариа,
[42] Шаллум, Амариа болон Иосеф,
[43] Небогийнхөвгүүдээс Иеиел, Маттитиа, Забад, Зебина, Иаддаи, Иоел болон Бенаиа нар байв.
[44] Эдбүгд харь эхнэрүүд авсан бөгөөд тэдний зарим нь тэдгээрээс хүүхэдтэй байв.