[1] Долдугаар сар болоход Израилийн хөвгүүдийг хотуудад байсан үед ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цуглацгаав.
[2] ТэгэхэдИозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелын хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэнчлэн шатаалт тахилыг дээр нь өргөхийн тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов.
[3] Тэднутгийн хүмүүсээс болж айж байсан учраас тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, орой өргөв.
[4] ТэдМайхан Баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу өргөв.
[5] Үүнийдараа байнгын шатаалт тахилыг өргөж, мөн шинэ сар ба ариусгагдсан ЭЗЭНий тогтоосон бүх баяруудад зориулан өргөсөнд ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүр үүнийг үйлдэв.
[6] Долдугаарсарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг өргөж эхэлсэн боловч ЭЗЭНий сүмийн суурь нь тавигдаагүй байлаа.
[7] Дараань тэд чулуучид, мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончууд болон тирчүүдэд өгөв.
[8] Иерусалимдахь Бурханы өргөөнд ирснийхээ хоёр дахь жилийн хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд, олзлогдогсдоос Иерусалимд ирцгээсэн бүх хүмүүс ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өрг
[9] ТэгээдИешуа өөрийн хөвгүүд болон ах дүү нарынхаа хамт Кадмиел болон түүний хөвгүүд, Иудагийн хөвгүүд, Хенададын хөвгүүд өөрсдийнхөө хөвгүүдтэй болон ах дүү левичүүдтэй хамт нэгдэн Бурханы сүм дэх ажилчдыг хянахаар зогсоцгоов.
[10] БарилгачидЭЗЭНий сүмийн суурийг тавимагц, Израилийн хаан Давидын зааварласанчлан ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмөргөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.
[11] ТэдЭЗЭНийг магтан, талархал өргөн, —Тэр бол сайн. Түүний хайр энэрэл нь Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүмүүс ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар хашхирцгаав.
[12] Гэсэнхэдий ч олон хүмүүсийг баярлан шуугиж байхад тахилч нар, левичүүд болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн олонх нь анхны сүмийг үзсэн хөгшин хүмүүс өөрсдийнх нь нүдний өмнө энэ өргөөний суурь тавигдсанд чанга дуугаар уйлцгаав.
[13] Хүмүүсчанга дуугаар шуугиж, чимээ нь алсад сонсогдож байсан учир хүмүүс баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.