[1] Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэсийг хадгалдаг архивд эрэл хийгдэв.
[2] Медийнмуж дахь цайзад, Екбатанад нэгэн хуйлмал бичиг олдсон бөгөөд дотор нь дараах зүйлийг бичсэн байв. "Тэмдэглэл:
[3] Корешхааны эхний жилд Кореш хаан зарлиг гаргажээ. «Иерусалим дахь Бурханы өргөөний тухайд гэвэл, тахилуудыг өргөдөг газар болох сүмийг дахин босгож, түүний суурийг тавигтун! Түүний өндөр нь жаран тохой, өргөн нь жаран тохой бөгөөд
[4] томчулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны эрдэнэсийн сангаас төл!
[5] МөнНебухаднезарын Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу аваачсан, Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгуудыг Иерусалим дахь сүмд байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь».
[6] Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх мужуудын албан хаагчид тэндээс хол байцгаа!
[7] Бурханыөргөөний энэ ажлыг зөнд нь орхи. Иудейчүүдийн захирагч ба иудейчүүдийн ахмадууд Бурханы энэ өргөөг буйран дээр нь барьцгааг.
[8] Түүнээсгадна, Бурханы энэ өргөөг дахин барих ажилд Иудагийн эдгээр ахмадуудын төлөө та нарын юу хийх талаарх зарлигийг би гаргаж байна. Тэдгээр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх мужуудын татваруудаас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйг
[9] ТэнгэрийнБурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бухнууд, хуцнууд ба хургууд, мөн улаан буудай, давс, дарс болон тосолгооны тос, алив хэрэгтэй бүхнийг Иерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр саадгүйгээр өгч бай.
[10] Энэнь тэд тэнгэрийн Бурханд тааламжит тахилыг өргөн, хаан болон түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм.
[11] Хэннэгэн хүн энэ зарлигийг зөрчвөл үүнийх нь төлөө түүний байшингаас нь гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь хаягдлын овоо болгогтун хэмээсэн зарлигийг би гаргав.
[12] Иерусалимдахь Бурханы энэ өргөөг устгах ч юм уу, өөрчлөх гэж оролдсон аливаа хаан, эсвэл ард түмнийг Өөрийн нэрийг энд оршоосон Бурхан устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэгтүн!".
[13] Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв.
[14] Эшүзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байв. Тэгээд тэд Израилийн Бурханы тушаал ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксын зарлигийн дагуу барьж дуусгав.
[15] Энэсүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв.
[16] Израилийн хөвгүүд, тахилч нар, левичүүд болон цөллөгөөс ирсэн бусад хүмүүс Бурханы энэ өргөөний зориулалтыг баяр хөөртэйгөөр тэмдэглэв.
[17] ТэдБурханы энэ сүмийн зориулалтанд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга, мөн бүх Израилийн нүглийн төлөөх тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг өргөв.
[18] Тэгээдтэд Иерусалим дахь Бурханы үйлчлэлийн төлөө тахилч нарыг тэдний бүлгүүдэд нь, левичүүдийг тэдний дэс дараагаар нь Мосегийн номд бичигдсэн ёсоор томилов.
[19] Цөлөгдөгсөд нэгдүгээр сарын арван дөрвөнд Дээгүүр Өнгөрөх баярыг сахив.
[20] Тахилчнар болон левичүүд хамтдаа өөрсдийгөө цэвэршүүлэв. Тэд бүгд цэвэр байв. Тэгээд тэд бүх цөлөгдөгсдөд, өөрсдийн ах дүү тахилч нарт болон өөрсөддөө зориулан Дээгүүр Өнгөрөх баярын хургыг төхөөрөв.
[21] Цөллөгөөсбуцаж ирсэн Израилийн хөвгүүд ба Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхын тулд тэдэнтэй нийлэхээр тэр газрын үндэстнүүдийн бузраас өөрсдийгөө тусгаарласан бүх хүмүүс Дээгүүр Өнгөрөх баярын зоог барилцав.
[22] ЭЗЭНтэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажлыг дэмжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй Талхны Баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.