Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:26

[1] Энэ бол хаан Артаксерксын хаанчлалын үед надтай хамт Вавилоноос явсан хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд ба тэдний угийн бичгийн бүртгэл юм.

[2] Финехасынхөвгүүдээс Гершом, Итамарын хөвгүүдээс Даниел, Давидын хөвгүүдээс Хаттуш,

[3] Парошийнхөвгүүдийнх болох Шеканиагийн хөвгүүдээс Зехариа болон түүнтэй хамт угийн бичгийн жагсаалтанд буй зуун тавин эрчүүд,

[4] Пахат-моабынхөвгүүдээс Зерахиагийн хүү Елиехоенаи болон түүнтэй хамт хоёр зуун эрчүүд,

[5] Шеканиагийнхөвгүүдээс Иахазиелын хүү болон түүнтэй хамт гурван зуун эрчүүд,

[6] Адиныхөвгүүдээс Ионатаны хүү Ебед болон түүнтэй хамт тавин эрчүүд,

[7] Еламынхөвгүүдээс Аталиагийн хүү Иешаиа болон түүнтэй хамт далан эрчүүд,

[8] Шефатиагийнхөвгүүдээс Михаелын хүү Зебадиа болон түүнтэй хамт наян эрчүүд,

[9] Иоабынхөвгүүдээс Иехиелийн хүү Обадиа болон түүнтэй хамт хоёр зуун арван найман эрчүүд,

[10] Шеломитынхөвгүүдээс Иосифиагийн хүү болон түүнтэй хамт зуун жаран эрчүүд,

[11] Бебаинхөвгүүдээс Бебаин хүү Зехариа болон түүнтэй хамт хорин найман эрчүүд,

[12] Азгадынхөвгүүдээс Хаккатаны хүү Иоханан болон түүнтэй хамт зуун арван эрчүүд,

[13] Адоникамынхөвгүүдээс сүүлчийн хүмүүс буюу тэдний нэрс гэвэл, Елифелет, Иеуел ба Шемаиа болон тэдэнтэй хамт жаран эрчүүд,

[14] Бигваинхөвгүүдээс Утаи ба Заббуд болон тэдэнтэй хамт далан эрчүүд болой.

[15] Би тэднийг Ахава уруу урсдаг гол дээр цуглуулж, тэнд бид гурав хоногийн турш буудаллав. Би хүмүүсийг болон тахилч нарыг ажиглаж байхдаа тэндээс нэг ч Леви хүнийг олоогүй.

[16] Тэгээдби Елиезер, Ариел, Шемаиа, Елнатан, Иариб, Елнатан, Натан, Зехариа ба Мешуллам хэмээх удирдах хүмүүсийг болон Иоиариб, Елнатан хэмээх багш нарыг дуудуулахаар хүмүүсийг илгээв.

[17] Битэднийг Касифиа газрын удирдах хүн Иддо уруу илгээв. Бидний Бурханы өргөөний төлөө бидэн уруу үйлчлэгчдийг авчрахын тулд Иддо болон Касифиа газар дахь сүмийн үйлчлэгчид болох түүний ах дүү нарт юу хэлэхийг нь би тэдэнд зааж өгөв.

[18] Биднийдээрх Бурханы сайн мутрын дагуу тэд бидэнд нэгэн билиг ухаантай хүн болох Шеребиа болон түүний хөвгүүд, ах дүү нар арван найман хүнийг авчрав. Шеребиа нь Израилийн хүү Левийн хүү Махлийн хөвгүүдээс гаралтай юм.

[19] Хашабиаболон Мерарийн хөвгүүдээс Иешаиа, өөрийн ах дүү нар болон тэдний хөвгүүдтэй хамт хорин хүн.

[20] Мөнлевичүүдэд үйлчлүүлэхээр Давид ба ноёдын өгсөн сүмийн үйлчлэгчдээс хоёр зуун хорин хүн буюу бүгд нэр нэрээрээ тэмдэглэгдсэн юм.

[21] Тэгээд Түүнээс өөрсдийнхөө төлөө болон багачууд, бүх эд хөрөнгөнийхөө төлөө аюулгүй аян замыг гуйхын тулд Бурханыхаа өмнө өөрсдийгөө даруу болгохоор би тэнд Ахава голын дэргэд мацаг барилтыг зарлав.

[22] Учирнь замд учрах дайснаас хамгаалуулахын тулд цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Яагаад гэвэл бид хаанд "Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн нь Өөрийг нь орхидог бүхний

[23] Тиймээсбид мацаг барьж, энэ асуудлын тухайд Бурханаа эрэлхийлсэн бөгөөд Тэр бидний гуйлтыг сонсов.

[24] Тэгээд би арван хоёр удирдах тахилч нар болох Шеребиа, Хашабиа болон тэдний хамт ах дүү нараас нь арвыг тусгаарлаж,

[25] хаанболон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан бүх израильчуудын манай Бурханы өргөөний төлөө өргөсөн мөнгө, алт, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв.

[26] Ийнхүүби тэдний гарт зургаан зуун тавин талант мөнгө, зуун талантын үнэтэй мөнгөн сав суулгууд, зуун алтан талант,

[27] мянгандарикийн үнэтэй хорин алтан хул, алт мэт үнэтэй гялалзсан хоёр хүрэл савыг жинлэж өгөв.

[28] Тэгээдби тэдэнд —Та нар ЭЗЭНд ариун. Сав суулгууд ч ариун. Эдгээр мөнгө, алт нь та нарын эцэг дээдсийн Бурхан ЭЗЭНд сайн дураар өргөсөн өргөл билээ.

[29] ЭЗЭНийөргөөний өрөөнүүдэд, Иерусалим дахь Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, левичүүд болон удирдах тахилч нарын өмнө жинлэж өгтлөө тэднийг харж хадгал гэв.

[30] Тэгээджинлэж өгсөн мөнгө, алт ба сав суулгуудыг Иерусалим уруу бидний Бурханы өргөөнд авчрахаар тахилч нар болон левичүүд хүлээн авцгаав.

[31] Дараа нь бид Ахава голоос Иерусалим уруу явахаар нэгдүгээр сарын арван хоёронд гарлаа. Манай Бурханы мутар бидний дээр байсан бөгөөд Тэр биднийг замын дагуух отолтууд болон дайсны гараас гэтэлгэв.

[32] Ийнхүүбид Иерусалимд ирж, тэнд гурав хоног байлаа.

[33] Тэгээддөрөв дэх өдөр нь мөнгө, алт ба сав суулгуудыг бидний Бурханы өргөөнд тахилч Уриагийн хүү Меремотын гарт жинлэж өгөв. Түүнтэй хамт Финехасын хүү Елеазар байсан бөгөөд тэдэнтэй хамт левичүүд болох Иешуагийн хүү Иозабад ба Биннуин хүү Ноадиа на

[34] Бүхзүйлсийг дугаарлаж, жинлэж, мөн бүх жин хэмжээг нь тэр үед тэмдэглэж авсан юм.

[35] Олзноос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахилуудыг өргөв. Бүх Израилийн төлөө арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн төлөөх тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв.

[36] Тэгээдтэд Евфрат мөрний тэртээх мужуудын захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.

Езра — Chapters