[1] Хакалиагийн хүү Нехемиагийн үгс. Хорьдугаар оны Хислев сард намайг Суса ордонд байх үед
[2] минийах дүүсийн нэг болох Ханани болон хэсэг хүмүүс Иудагаас ирцгээлээ. Амь хэлтрэн, олзноос үлдсэн иудейчүүдийн тухай болон Иерусалимын тухай би тэднээс асуув.
[3] Тэднадад —Энэ мужид олзноос үлдэгсэд нь туйлын зовлон зүдгүүр эдлэн басамжлагдаж байгаа бөгөөд Иерусалимын хэрэм нурж, түүний дааман хаалгууд нь галд шатжээ гэв.
[4] Эдгээр үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин залбирч байв.
[5] Би —Би Танаас гуйж байна, аугаа, аймшигт Бурхан болох тэнгэрийн Бурхан ЭЗЭН! Танд хайртай, Таны тушаалуудыг сахигч хүмүүст Та хайр энэрэл болон гэрээгээ сахьдаг.
[6] Өөрийнзарцын залбирлыг сонсохын тулд Таны чих сонор, Таны мэлмий нээлттэй байг. Таны зарц нар болох Израилийн хөвгүүдийн өмнөөс би одоо Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байна. Таны эсрэг бидний үйлдсэн, би болон миний эцгийн гэрийн хийсэн Израилийн хө
[7] БидТаны эсрэг маш бусармагаар үйлдсэн ба Өөрийн зарц Мосед Таны тушаасан тушаалыг ч, тогтоолыг ч, зарлигийг ч сахиагүй билээ.
[8] ТаӨөрийн зарц Мосед тушаасан үгээ санаач. Та айлдахдаа "Хэрэв та нар итгэлгүй болбол Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана.
[9] Харинхэрэв та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахьж биелүүлэх аваас та нараас тэнгэрийн хамгийн алс хэсэгт тараагдсан байсан ч Би тэднийг тэндээс цуглуулж, Өөрийн нэрийг оршоох гэж Миний сонгосон тэр газартаа аваачна" гэсэн.
[10] Тэдбол Таны зарц нар бөгөөд Таны аугаа хүч, Таны хүчирхэг мутраар золигдсон Таны ард түмэн юм.
[11] Эзэнминь, би Танаас гуйж байна. Таны чих зарцынхаа залбиралд сонор байг. Таны нэрийг хүндлэн бишрэгч зарц нарынхаа залбиралд Таны чих сонор байж, Өөрийн зарцдаа энэ өдрийг амжилттай болгон хайрлаж, энэ хүний өмнө түүнд нигүүлслийг соёрхооч гэв. Тэг