[1] Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов.
[2] ТэгээдНебухаднезар хаан өөрийн босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчдыг цуглуулахаар зарлиг илгээжээ.
[3] Ингээдудирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчид Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов.
[4] Тунхаглагччанга дуугаар тунхаглан —Ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ.
[5] Танар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц сөгдөн, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн.
[6] Харинсөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв.
[7] Тиймучраас бүх ард түмэн бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд сөгдөж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв.
[8] Тэр үед зарим халдеичууд ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.
[9] ТэдНебухаднезар хаанд хариулан —Хаан минь, мөнх насалтугай!
[10] Хаанминь, бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүхэн сөгдөж, алтан хөрөгт мөргөхийг шаардсан зарлигийг та гаргасан билээ.
[11] Гэвчсөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно.
[12] Вавилонымужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абед-него зэрэг зарим иудейчүүд бий. Эдгээр хүмүүс хаан таныг үл ойшоон, таны бурхдад эс үйлчлэн, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэв.
[13] Тэгэхэд, хилэгнэн уурласан Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаасанд, тэд хааны өмнө хүргэгдэн ирэв.
[14] Небухаднезартэдэнд —Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдад үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэдэг нь үнэн үү?
[15] Танар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурха
[16] Шадрах, Мешах, Абед-него нар хаанд хариулан, —Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй.
[17] Нэгэнтийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна.
[18] Харинхэрэв тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй гэв.
[19] Тэгэхэд Небухаднезар уур хилэнд автаж, Шадрах, Мешах, Абед-него нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галлахыг тэрээр тушаав.
[20] Шадрах, Мешах, Абед-него нарыг хүлээд, дүрэлзсэн галтай зууханд хаяхыг цэргийнхэн дотроос зарим зоригт дайчдад тэр тушаав.
[21] Тэгээдтэднийг өмд, дээл, толгойн өмсгөл болон бусад бүх хувцастай нь хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяв.
[22] Хаанытушаал яаралтай, зуух маш халуун байсан учраас Шадрах, Мешах, Абед-него нарыг авчирсан хүмүүсийг галын дөл шатааж алав.
[23] ХаринШадрах, Мешах, Абед-него хэмээгдэх эдгээр гурван хүн хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зуух уруу унав.
[24] Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр өөрийн дээд түшмэдээс —Бид гурван хүн хүлж, гал уруу хаясан биш үү? гэж асуусанд, тэд хаанд хариулан —Тийм ээ, хаан минь гэв.
[25] Хаан —Хараач! Хүлээсгүй, гэмтэлгүй дөрвөн хүн гал дунд явж байгааг би харж байна. Дөрөв дэх нь бурхдын хөвгүүн мэт төрхтэй юм гэв.
[26] Небухаднезардүрэлзсэн галтай зуухны хаалганд ойртож очоод, —Хамгийн Дээд Бурханы зарц нар болох Шадрах, Мешах, Абед-него нар аа, наашаа гарч, ойртон ирэгтүн гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абед-него нар гал дундаас гарч ирэв.
[27] Бүхаймгийн удирдагчид, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, тэдгээр гурван хүнийг үзэхэд, тэдний бие галд гэмтээгүй, үс нь ч хуйхлагдаагүй, дээлийнх нь өнгө ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй.
[28] Небухаднезар —Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэр элчээ илгээж, Өөрт нь итгэдэг, хааны тушаалыг зөрчиж, өөрсдийн Бурханаас гадна өөр ямар ч бурханд үйлчлэхгүй бөгөөд мөргөхгүй гэж өөрсдийн биеийг тушаан өгсөн зарц нараа аварсан б
[29] ТиймээсШадрах, Мешах, Абед-него нарын Бурханы эсрэг эвгүй юм ярих аливаа ард түмэн, үндэстэн, хэлтний биеийг мөч мөчөөр нь цавчин, гэрийг нь үнсэн товорго болгохыг би тушааж байна. Юу гэвэл ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв.
[30] Тэгээдхаан Шадрах, Мешах, Абед-него нарыг Вавилоны мужид тушаал дэвшүүлэв.