[1] Небухаднезарын хаанчлалын хоёр дахь жилд тэрээр хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ.
[2] Хаанзүүднүүдээ тайлуулахын тулд илбэчид, зурхайчид, мэргэ төлөгчид, халдеичуудыг дуудах тушаал өгчээ. Тэд ирж, хааны өмнө зогсов.
[3] Хаантэдэнд —Би нэгэн зүүд зүүдлэв. Тэр зүүднийхээ учир тохиолыг ойлгохсон гэж сэтгэл минь шаналж байна гэв.
[4] Халдеичууд хаанд арамей хэлээр —Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв.
[5] Хаанхалдеичуудад хариулан —Миний тушаал бат байна. Хэрэв та нар надад тэр зүүд болон түүний тайллыг эс мэдүүлбэл, та нарыг мөч мөчөөр чинь тастчин хаях бөгөөд та нарын гэрүүдийг овоолсон хог болгоно.
[6] Харинта нар зүүд болон түүний тайллыг айлтгавал надаас бэлгүүд хийгээд шагнал ба аугаа хүндэтгэлийг хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв.
[7] Тэдхоёр дахиа хариулан, —Хаан та боолууддаа зүүдээ яригтун. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ.
[8] Хаан —Та нар миний тушаал бат гэдгийг мэдсэн учир цаг хожихын тулд үнэ хаялцаж байгааг чинь би лавтай мэдэж байна.
[9] Хэрэвта нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан зарлиг бий. Учир нь нөхцөл байдал өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал ба мэхлэлийн үгсийг ярихаар хуйвалдсан байгаа. Тийм учраас надад зүүдийг яригтун. Тэгвэл та нарыг тайллыг
[10] Халдеичуудхаанд хариулан, —Үүнийг хаанд хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй, мөн ямар ч аугаа хаан, эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, Халдеи хүнээс хэзээ ч асууж байгаагүй.
[11] Түүгээрч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махан бодиор үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв.
[12] Үүнээсболж хаан эгдүүцэж, маш их уурлаж хилэгнэн, Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав.
[13] Мэргэдийгхөнөөх тухай зарлиг ч гарчээ. Даниел болон түүний нөхдийг хөнөөх гэж хайв.
[14] Вавилоны мэргэдийг хөнөөн алахаар явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар, болгоомжтой ярилцав.
[15] Тэрээрхааны ахмад Ариохаас асуун, —Хааны тушаал яагаад ийм хойшлуулшгүй байгаа юм бэ? гэсэнд, Ариох Даниелд энэ хэргийн талаар мэдүүлэв.
[16] Даниелдотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв.
[17] Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв.
[18] Даниелболон түүний нөхөд Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл авахаар гуйхыг Даниел тэднээс хүсэв.
[19] Энэнууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.
[20] Даниелхэлэхдээ —Бурханы нэр үүрд мөнхөд магтагдах болтугай. Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.
[21] Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн. Тэрээр хаадыг босгож, унагадаг. Тэбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг.
[22] Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг. Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог.
[23] Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе. Учир нь Та надад мэргэн ухаан болон хүч чадлыг өгсөн билээ. Одоо ч гэсэн бидний Танаас гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн юм. Та хааны шаардсан зүйлийг бидэнд мэдүүлсэн билээ гэв.
[24] Тиймучраас Вавилоны мэргэдийг устгахаар хаанаар томилогдсон Ариох дээр Даниел очоод, —Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би зүүднийх нь тайллыг хаанд айлтгая гэв.
[25] Тэгэхэд Ариох Даниелыг хааны өмнө хурдан дагуулж очоод, хаанд ийнхүү хэлэв. —Иудагаас ирсэн олзлогдогсдын дотроос хаанд зүүднийх нь тайллыг хэлж чадах хүнийг би оллоо.
[26] Белтешазархэмээх нэртэй Даниелд хандан хаан —Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу? гэжээ.
[27] Даниелхааны өмнө хариулан, —Хааны асуусан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй.
[28] Хариннууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таны зүүд буюу таныг орондоо байхад оюун санаанд тань үзсэн үзэгдэл ийм болой.
[29] Хаанминь, та орондоо байх үед таны бодлууд ирээдүйд болох зүйлс уруу хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн танд юу болохыг мэдүүлсэн байна.
[30] Гэвчнадад энэ нууцыг мэдүүлсэн нь миний дотор буй мэргэн ухаан өөр амьд хүнийхээс илүү учраас бус, харин энэ тайллыг хаанд мэдүүлж, танд оюун бодолд чинь буй бодлуудыг ойлгуулахын тулд юм.
[31] Хаан минь, таныг харж байтал нэгэн асар том баримал үзэгджээ. Ер бусын сүрлэг, агуу том тэр баримал нь таны өмнө байсан бөгөөд түүний дүрс нь аймшигтай байлаа.
[32] Энэхүүбаримлын толгой нь шижир алтаар, цээж ба хоёр гар нь мөнгөөр, хэвлий ба гуя нь хүрлээр,
[33] шилбэнь төмрөөр, тавхай нь төмөр болоод шаврын холимогоор хийгдсэн бөлгөө.
[34] Таныгхарсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ.
[35] Тэгээдтөмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутран, зун тээрэмдсэн тарианы хивэг мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохьсон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.
[36] Зүүд нь ийм байсан бөлгөө. Одоо бид зүүдний учрыг хааны өмнө хэлж өгье.
[37] Хаанминь, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.
[38] Аливаанутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн.
[39] Танаасхойш таныхаас буурай нэгэн хаанчлал бий болох бөгөөд дараа нь гурав дахь хүрлэн хаанчлал гарч ирэн, бүх дэлхийг захирна.
[40] Дараань төмөр мэт хүчтэй дөрөв дэх хаанчлал гарна. Төмөр нь хамаг юмыг эвдэж нураадгийн адил тэр хаанчлал бусад бүх хаанчлалыг хэсэг болгон бутлах болно.
[41] Таныүзсэнээр төмөр ба шаврын хольцноос бүтсэн тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Гэхдээ таны үзсэнээр төмөр нь жирийн шавартай холилдсонтой адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм.
[42] Хөлийнхуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно.
[43] Татөмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэт тэдгээр нь хүний үрээр хоорондоо холилдох болно. Харин төмөр нь шавартай холилддоггүйн адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй юм.
[44] Тэдгээрхаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.
[45] Хүнийгар хүрэлгүйгээр уулаас нэгэн чулуу цавчигдан, төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг ирээдүйд юу болох тухай агуу их Бурхан хаанд мэдүүлсэн юм. Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй юм хэмээн өгүүлэв.
[46] Тэгэхэд Небухаднезар хаан нүүрээрээ газар унаж, Даниелд мэхийж ёслон, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав.
[47] ХаанДаниелд хариулан, —Чи энэ нууцыг илчилж чадсан болохоор үнэхээр чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ гэв.
[48] ХаанДаниелыг дэвшүүлэн, түүнд олон агуу бэлгүүдийг өгөөд, Вавилоны бүх мужийг түүгээр захируулж, Вавилоны хамаг мэргэдийн тэргүүн захирагч болгов.
[49] Даниелхаанд хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абед-него нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Даниел хааны ордонд суусан бөлгөө.