Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:37

[1] Персийн хаан Корешийн гурав дахь жилд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, энэ үзэгдлийг ч ухаарав.

[2] Тэрөдрүүдэд Даниел би бүтэн гурван долоо хоног гашууджээ.

[3] Бүтэнгурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах ба дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй.

[4] Эхнийсарын хорин дөрөв дэх өдөр би Тигр хэмээх их мөрний эрэг дээр зогсож байгаад,

[5] нүдээдээш өргөн харахад, маалинган хувцас өмсөж, Уфазын шижир алтан бүс бүсэлсэн нэгэн хүн үзэгдэв.

[6] Мөнтүүний бие нь биндэрьяа чулуу шиг, царай нь аянгын дүртэй, нүд нь дүрэлзсэн бамбар шиг, гар ба хөл нь өнгөлсөн хүрлийн гялбаа шиг, бас дуу хоолой нь түмэн хүний дуу мэт бөлгөө.

[7] Даниелби л ганцаараа энэ үзэгдлийг харсан. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс энэ үзэгдлийг хараагүй боловч тэднийг агуу их айдас нөмөрч, тэд зугтан нуугдацгаасан билээ.

[8] Тиймээсби ганцаараа үлдэж, энэ агуу үзэгдлийг харсан. Гэсэн ч миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй.

[9] Ингээдби түүний үгийг сонссон. Түүний үгийг сонсонгуут би нүүрээрээ газар унаж, гүн нойронд автав.

[10] Харагтун, нэгэн гар надад хүрсэнд, би чичирсээр өвдөг ба гарынхаа алган дээр босов.

[11] Тэрээрнадад —Ихэд хүндлэгддэг Даниел аа, чамд хэлэх гэж буй миний үгийг ойлгож, цэх шулуун зогсогтун. Юу гэвэл би чам уруу илгээгдсэн юм гэв. Тэр надад энэ үгийг хэлэхэд би чичирсээр босов.

[12] Тэрээрнадад —Бүү ай, Даниел аа. Учир нь үүнийг ойлгож авахаар, мөн өөрийн Бурханы өмнө өөрийгөө дорд тавихаар зүрхэндээ шийдсэн анхны өдрөөс чинь чиний үгсийг Бурхан сонссон учир би үгэнд чинь хариулахаар ирлээ.

[13] ГэвчПерсийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг болох Михаел надад туслахаар ирсэн. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв.

[14] Хожмынөдрүүдэд чиний ард түмэнд юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдэд хамаарна гэв.

[15] Тэрээрнадад эдгээр үгийг хэлэнгүүт би нүүрээрээ газар ширтэн, дуугүй болсон.

[16] Хүнийхүү шиг дүрстэй нэгэн уруулд минь хүрч байв. Тэгэхэд би амаа нээж, миний өмнө зогссон түүнд хандан —Эзэн минь ээ, үзэгдлээс болж миний дээр зовлон шаналал ирж, надад ямар ч хүч үгүй боллоо.

[17] Учирнь эзэний минь ийм зарц миний эзэнтэй хэрхэн ярьж чадах билээ? Миний хувьд гэвэл, одоо надад ямар ч тамир тэнхээ үлдээгүй, амьсгал ч үгүй болсон гэв.

[18] Тэгэхэд хүний дүртэй тэр нэгэн надад дахин хүрч, намайг чадалтай болгов.

[19] Тэрээр —Ихэд хүндлэгддэг хүн ээ, бүү ай. Амар амгалан чамд байг. Зоригийг ав, зоригтой болтугай! гэв. Тэр надад ингэж хэлэнгүүт би хүч тэнхээтэй болж, —Миний эзэн та намайг хүч тэнхээтэй болгосон учир ярьж хайрла гэв.

[20] Тэгээдтэрээр —Би чам уруу юуны тулд ирснийг чи ойлгож байна уу? Гэвч би одоо Персийн жононтой байлдахаар буцах ёстой. Тиймээс би явлаа, харин харагтун, Грекийн жонон ирэх гэж байгаа.

[21] Гэвчүнэний бичээст юу гэж бичигдсэнийг би чамд хэлнэ. Гэсэн ч танай жонон Михаелаас өөр, эдгээр хүчнүүдийн эсрэг надтай хамт бат зогсох хүн байхгүй юм гэв.

Даниел — Chapters