[1] Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа.
[2] Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз.
[3] Учир нь та нар үхсэн бѳгѳѳд та нарын амь Христтэй хамт Бурханд нууцлагдсан.
[4] Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүтэй илчлэгдэх болно.
[5] Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, ёрын хүсэл, щунахайрал болох щүтээн щүтэх явдал юм.
[6] Эдгээрээс болж Бурханы хилэн [дуулгаваргүй хѳвгүүд дээр]p ирэх болно.
[7] Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан.
[8] Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигщүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун.
[9] Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж,
[10] щинэ хүнийг ѳмссѳн. Энэ нь ѳѳрийг нь бүтээсэн Түүний дүр тѳрхийн дагуу мэдлэгт щинэчлэгдсэн хүн юм.
[11] Энд грек ба иудей, хѳвч хѳндүүлсэн ба хѳвч хѳндүүлээгүй, зэрлэгүүд, скутууд, боол ба чѳлѳѳт гэж үгүй. Харин Христ бол бүгд бѳгѳѳд бүгдийн дотор байна.
[12] Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсаны хувьд та нар ѳрѳвч зүрх, энэрэл, даруу байдал, дѳлгѳѳн зан, тэвчээрийг ѳмс.
[13] Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нѳгѳѳгийнхѳѳ эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил.
[14] Энэ бүгдийн дээр хайрыг ѳмс. Хайр нь тѳгс байдлын холбоос юм.
[15] Христийн амар тайван зүрхийг чинь сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун.
[16] Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орщих болтугай.
[17] Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал ѳргѳн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.
[18] Эхнэрүүд ээ, Эзэнд нийцүүлж нѳхѳртѳѳ захирагдагтун.
[19] Нѳхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх.
[20] Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Энэ нь Эзэнд таалагдана.
[21] Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул.
[22] Боолууд аа, махан биеийнхээ эзнийг бүх талаар дагагтун. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин зүрхнээсээ үйлчил.
[23] Та нар юу ч хийсэн, хүмүүсийн тѳлѳѳ бус, Эзэний тѳлѳѳ чин зүрхнээсээ хийгтүн.
[24] Учир нь та нар Эзэнээс ѳв залгамжлалын щагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм.
[25] Бурууг үйлдэгч нь хэн ч бай ялгаагүй, үйлдсэн буруугийнхаа урщгийг хүртэнэ.