Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:28

[1] Та на­рын тѳ­лѳѳ, Лао­дикт бай­гаа бо­лон зүс ца­райг минь үзээ­гүй бүгдийн тѳ­лѳѳ хэр их тэм­цэлтэй байд­гийг минь та нар мэ­дээ­сэй гэж би хү­сэж бай­на.

[2] Ин­гэс­нээр тэд­ний зүрх хай­рын до­тор хол­бог­дон, Бур­ха­ны нуу­цын мэд­лэг бо­лох Христ урууn аваач­даг бү­рэн ит­гэлт ойл­гол­тоос ир­дэг бүх бая­лагт хү­рэн, урамщ­даг.

[3] Христ до­тор мэр­гэн ухаан бо­лоод мэд­лэ­гийн бүх эр­дэ­нэс нуугд­сан бай­даг.

[4] Хэн ч та на­рыг үнэм­щил­тэй үгээ­рээ бүү тѳѳ­рѳг­дүү­лээ­сэй гэ­сэн­дээ би үү­нийг хэлж бай­на.

[5] Хэ­дий­гээр би биеэ­рээ байх­гүй бай­гаа бо­ловч жу­рам­тайг чинь бо­лон Хрис­тэд ит­гэх ит­гэ­лийн чинь баттайг хараад, баярлан сүнсээрээ би та нар­тай хамт бай­на.

[6] Тий­мээс та нар Эзэн Христ Есү­сийг хү­лээн ав­сан щи­гээ Түүн до­тор ал­хах­даа,

[7] заал­гаснаараа Түүнд үн­дэс­лэг­дэн, бай­гуу­лаг­даж, ит­гэлдээ ба­тал­гаа­жин, та­ларх­лаар бял­хаг­тун.

[8] Хэн нэг нь та на­рыг Хрис­тийн да­гуу бищ, ха­рин ер­тѳн­цийн үнд­сэн зарч­мууд, хү­ний уламж­ла­лын да­гуух гүн ухаан бо­лон хоо­сон мэх­лэ­лээр олз­лох вий хэ­мээн сэ­рэмж­лэг­түн.

[9] Учир нь Түүн до­тор Бур­хан­ы тѳ­гс дүү­рэн нь бүхлээрээ биетээр орщ­дог.

[10] Бүх удирд­ла­га ба эрх мэд­лийн тэр­гүүн Түүн дотор та нар тѳгс болгогдсон.

[11] Хрис­тийн хѳвч хѳн­дѳх ёс­ло­лоор мах­ан биеийг тай­лж, Түүн до­тор та нар бас га­раар үйл­дэг­дээ­гүй хѳвч хѳн­дѳх ёс­ло­л хийл­гэ­сэн.

[12] Ин­гэх­дээ та нар бап­тисм до­тор Түүн­тэй хамт ор­щуу­лагд­сан. Түү­нийг үхэгс­дээс ами­луул­сан Бур­ха­ны хүчинд итгэснээр бап­тисм до­тор та нар бас Түүн­тэй хамт ами­луу­лаг­дав.

[13] Та нар тэрслэл гэм нүг­лүүд бо­лон ма­хан биеийн хѳвч хѳн­дѳх ёс­ло­лоо­соо болж үх­сэн бай­хад, Тэр бид­ний бүх гэм тэрслэлийг ууч­лаад, та на­рыг Түүн­тэй хамт амьд бол­го­сон бѳ­гѳѳд

[14] бид­ний эс­рэг зар­ли­гуу­даас бүрд­сэн, би­дэнд дай­саг­наж бай­сан ѳрийн дан­сыг арилгав. Тэр үү­нийг за­гал­майд ха­даж, за­маа­саа зай­луул­жээ.

[15] За­хи­раг­чид бо­лоод эрх ба­ригч­дыг зэв­сэг­гүй бол­гоод,o Тэр тэд­нийг за­гал­май дээр ялж, тэд­нийг ний­тэд үзүү­лэн бол­гов.

[16] Тиймд та нар хоол унд, эс­вэл баяр, щи­нэ сар, ам­рал­тын ѳд­рүү­дээс болж хэ­нээр ч бүү щүүгд.

[17] Эд­гээр нь ирж буй юм­сын сүү­дэр нь юм. Ха­рин бие нь Хрис­тийнх юм.

[18] Хуу­рамч да­руу бай­далд таа­щаал аван, тэн­гэр элч нарт мѳр­гѳ­дѳг, үз­сэн үзэгдэ­лээ ба­римт­лан, ма­хан биеийн ухаа­наар ѳѳ­рий­гѳѳ дэ­мий хоо­сон дѳ­вийл­гѳ­дѳг хэн ч щагналыг чинь бүү бу­лааг.

[19] Бү­хэл биеийг үе мѳч бо­лон щѳр­мѳ­сѳѳр хам­тад нь хол­бон хан­гаж, Бур­ха­ны ѳсѳл­тѳѳр ѳс­гѳ­дѳг Тэр­гүү­нээс тэрээр эс зуурах аж.

[20] Та нар дэл­хийн зарч­муу­дад Христ­тэй хамт үх­сэн юм бол юунд ер­тѳн­цѳд амь­дарч бай­гаа юм щиг ѳѳрс­дий­гѳѳ зар­лиг тог­тоолд за­хи­руулж,

[21] "Барьж ч, ам­саж ч, хүрч ч бо­лох­гүй" гэх

[22] (хэ­рэг­лэс­нээр мѳ­хѳх та­ви­лан­тай тэр бүх­эн) хү­ний сур­гаал ба ту­щаа­луу­дын да­гуу байх гээд бай­гаа юм бэ?

[23] Эд­гээр нь ѳѳрс­дийн бий болгосон ща­щин бо­лоод хуу­рамч да­руу бай­дал, мѳн биеийг зо­воох байд­лаар мэр­гэн ухаан мэт үзэг­дэвч, үүнд ма­хан биеийн хүс­лийг эсэр­гүү­цэ­хэд ямар ч тус байх­гүй юм.

Ко­лос­сай — Chapters