[1] Би Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа щүүх Христ Есүсийн ѳмнѳ чамд чухалчлан захья.
[2] Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байг. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамщуул.
[3] Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багщ нарыг ѳѳрсдѳѳ цуглуулах бѳгѳѳд
[4] чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно.
[5] Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ.
[6] Учир нь би хэдийн ундаан тахил мэт асгагдан, явах цаг минь иржээ.
[7] Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан.g
[8] Урьд минь зѳвт байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зѳвт Щүүгч Эзэн намайг тэр ѳдѳр, зѳвхѳн намайг ч бищ, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр щагнах болно.
[9] Над уруу даруй ирэхийг хичээ.
[10] Учир нь Дем ѳнѳѳ үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.
[11] Ганц Лук надтай хамт байна. Маркийг ѳѳрийн хамт авч ир. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна.
[12] Харин би Тухикийг Ефес руу явуулсан.
[13] Чи ирэхдээ Тройд Карпынд орхисон миний дээл, номууд, ялангуяа илгэнүүдийг нь авч ир.
[14] Зэсийн дархан Александр надад олон ёр мууг үйлдсэн. Эзэн түүнд хийснийх нь хариуг ѳгнѳ.
[15] Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг мащ их эсэргүүцсэн щүү.
[16] Миний анхны ѳмгѳѳлѳл дээр хэн ч надтай байхаар ирсэнгүй. Бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцоосой.
[17] Гэвч Эзэн надтай хамт зогссон бѳгѳѳд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн бѳгѳѳд би арслангийн амнаас аврагдсан.
[18] Эзэн намайг алив ёрын үйлээс гэтэлгэж, тэнгэрлэг хаанчлалдаа аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
[19] Приска, Акул болон Онесифорын гэрийнхэнд мэнд хүргээрэй.
[20] Ераст Коринтод үлдсэн. Харин Трофим ѳвдсѳн учир би түүнийг Милетэд орхив.
[21] Ѳвлѳѳс ѳмнѳ ирэхээр яар. Юбул, Пуд, Лин, Клаудиа болон бүх ах дүү нар чамд мэнд хүргэж байна.
[22] Эзэн чиний сүнстэй хамт байг. Нигүүлсэл та нарт байх болтугай.