Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:34

[1] Бур­ха­ны хүс­лээр Христ Есүс до­торх амийн ам­лал­т да­гуу Христ Есү­сийн элч Пау­л

[2] хайрт хүү Ти­мо­тдоо. Эцэг Бур­хан ба бид­ний Эзэн Христ Есү­сээс ни­гүүл­сэл, ѳр­щѳѳл ба амар амгалан бай­г.

[3] Би зал­би­рал­даа ча­майг үр­гэлж, ѳдѳр щѳ­нѳ­гүй са­нах­даа эцэг ѳв­гѳ­дийн­хѳѳ цэ­вэр мѳс ча­на­раар ѳѳрийн үйл­чил­дэг Бур­ханд та­лархан,

[4] ну­лим­сыг чинь са­нах­даа би баяр баяс­га­лан­гаар дүүр­эхийн тулд ча­майг ха­рах­сан гэж тэ­мүү­лж байна.

[5] Чамд буй жинхэнэ ит­гэ­лийг дурсан бо­дох­доо, энэ нь анх чи­ний эмэг эх Лой, эх Юник нарт бай­сан ба чамд ч бий гэд­эгт итгэж бай­на.

[6] Энэ щалт­гаа­ны ул­маас, ми­ний гар та­вигд­са­наар чамд буй Бур­ха­ны бэл­гийг сэргээхийг чамд са­нуулъя.

[7] Учир нь Бур­хан би­дэнд айд­сын бус, ха­рин хүч, хайр ба биеэ за­хи­ра­х сүн­сийг ѳг­сѳн.

[8] Тий­мээс бид­ний Эзэ­ний гэрч­лэ­лээс ч, Түү­ний хо­риг­дол надаас ч бүү ич. Ха­рин Бур­ха­ны хү­чээр сайн мэ­дээ­ний тѳ­лѳѳ над­тай хамт зов.

[9] Тэр бид­нийг ажил үйл­сээр маань бус, ха­рин Ѳѳ­рийн­хѳѳ зо­рил­го бо­лон ѳнѳ мѳн­хѳѳс Христ Есүс до­тор би­дэнд соёрх­сон ни­гүүлс­лийн да­гуу авар­ч ариун дууд­ла­гаар дууд­сан юм.

[10] Ха­рин эдү­гээ энэ нь бид­ний Ав­рагч Христ Есү­сийн үзэгд­сэ­нээр илч­лэгд­жээ. Тэр үх­лийг уст­ган, амь ба мѳхѳщ­гүй байд­лыг сайн мэ­дээ­гээр гэ­рэлд ав­чир­сан.

[11] Үү­ний тѳ­лѳѳ би тун­хаг­лагч, элч, баг­щаар то­ми­логд­сон юм.

[12] Энэ­хүү щалт­гаа­ны ул­маас би мѳн зов­дог ч ич­дэг­гүй. Учир нь би хэнд ит­гэс­нээ мэд­дэг. Тэр на­дад ха­риу­цуул­санааe тэр­хүү ѳд­рийг хүр­тэл хам­гаа­лах хүч­тэй гэ­дэгт би итгэж бай­на.

[13] На­даас сонс­сон эрүүл үг­сийн жи­щээг Христ Есүст ит­гэх ит­гэл ба хайр до­тор чанд сахь.

[14] Чамд ха­риу­цуул­сан сайныг бид­ний до­тор орщ­дог Ариун Сүн­сээр хам­гаал.

[15] Ази дахь бүх хүн на­даас нүү­рээ бу­руулс­ныг чи мэд­нэ. Тэд­ний дунд Фу­гел, Хер­мо­ген нар буй.

[16] Оне­си­фо­рын гэрт Эзэн ѳр­щѳѳ­лѳѳ соёр­хох бол­ту­гай. Яа­гаад гэ­вэл тэр олон удаа на­майг сэр­гээж, гинж­нээс минь ичээ­гүй.

[17] Ха­рин Ромд байх­даа тэр на­майг хи­чээн­гүй­лэн хайж ол­сон юм.

[18] Тэр ѳдѳр Эзэ­нээс ѳр­щѳѳ­л оло­хыг Эзэн түүнд соёрхох бол­ту­гай. Ефест тэр хич­нээн их үйл­чилс­нийг чи сайн мэд­нэ.

2 Ти­мот — Chapters