[1] Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай.
[2] Олон гэрч нарын ѳмнѳ надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.
[3] Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов.
[4] Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд амьдралын хэрэгт хутгалддаггүй.
[5] Хэн нэгэн дүрмийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй.
[6] Щаргуу хѳдѳлмѳрлсѳн тариачин эхлээд ургацаа хүртэх ёстой.
[7] Хэлж буйг минь эргэцүүлэн бод. Эзэн чамд алив бүхэнд ойлголт ѳгнѳ.
[8] Сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг сана.
[9] Үүний тѳлѳѳ би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй.
[10] Иймээс Христ Есүс доторх авралыг мѳнх алдрын хамт авах сонгогдогсдын тѳлѳѳ би бүгдийг тэвчинэ.
[11] Энэ бол итгэмжит үг. Хэрэв бид Түүнтэй хамт үхсэн бол, Мѳн Түүнтэй хамт амьдарна.
[12] Хэрэв бид тэвчвэл, Мѳн Түүнтэй хамт хаанчилна. Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл, Мѳн Тэр биднийг үгүйсгэнэ.
[13] Хэрэв бид итгэмжгүй бол, Тэр итгэмжит хэвээр байна. Учир нь Тэр Ѳѳрийгѳѳ үгүйсгэж чадахгүй.
[14] Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ащиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы ѳмнѳ тэдэнд анхааруул.
[15] Ѳѳрийгѳѳ ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зѳв заагч гэж Бурханд сайщаалган харуулахыг хичээ.
[16] Харин дэмий хоосон ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал уруу хѳтѳлдѳг.
[17] Тэдний үг хавдар тархах мэт ба дунд нь Хуменай, Филет нар байна.
[18] Тэд үнэнээс тѳѳрч, амилал нь аль хэдийн болсон хэмээн заримынх нь итгэлийг бусниулж байна.
[19] Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хѳдѳлщгүй, ба "Эзэн хүмүүсээ мэддэг", "Эзэний нэрийг дуудагч бүр цѳвт явдлаас хол байг" гэсэн тамгатай.
[20] Том байщинд зѳвхѳн алт, мѳнгѳн тѳдийгүй, мѳн мод, щавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь хүндэтгэл буст юм.
[21] Иймд хэн ѳѳрийгѳѳ эдгээр зүйлээс цэвэрлэнэ, тэр хүндэтгэлд зориулагдан ариусгагдсан, Эзэндээ хэрэгтэй бѳгѳѳд алив сайн үйлд бэлтгэгдсэн байх болно.
[22] Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зѳвт байдал, итгэл, хайр ба амар амгаланг мѳщгѳ.
[23] Харин мунхаг, утгагүй зѳрчилдѳѳнүүд нь мѳргѳлдѳѳн бий болгодгийг мэдэн татгалз.
[24] Эзэний боол мѳргѳлдѳѳнд оролцох ёсгүй. Харин бүгдэд эелдэг зѳѳлѳн, заах чадвартай, тэвчээртэй байж,
[25] зѳрчилдѳгсдийг тѳлѳв байдал дотор сургамжил. Магадгүй Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмщлийг соёрхвол
[26] тэд ухаан орж, ѳѳрийн хүсэлдээ олзлон байсан диаволын урхинаас чѳлѳѳлѳгдѳх буйзаа.