[1] Бурханы боол бѳгѳѳд Есүс Христийн элч Паул Бурханаар сонгогдогсдын итгэл болон бурханлаг байдлын дагуух үнэний мэдлэгийн тѳлѳѳ элч болгогдсон юм.
[2] Тэр нь мэхэлдэггүй Бурханы мѳнх цагаас ѳмнѳ амласан мѳнх амийн найдварт үндэслэсэн юм.
[3] Бурхан зохистой цагт Үгээ бидний Аврагч Бурханы тущаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ.
[4] Хамтын итгэлийн маань жинхэнэ хүүхэд болох Титэд Бурхан Эцэг ба бидний Аврагч Христ Есүсээс нигүүлсэл амар амгалан нь байх болтугай.
[5] Би чамайг Критэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж, миний чамд зааварласнаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм.
[6] Ахлагч хүн гэмгүй, нэг эхнэрийн нѳхѳр,h дураараа дургидаг юмуу тэрслүү хэмээн буруутгагдаагүй итгэгч хүүхдүүдтэй байх.
[7] Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас ѳѳ сэвгүй дур зоргоороо болон түргэн зантай бищ, дарсанд донтдоггүй, зодоонч бищ, бохир олз ащиг хайдаггүй,
[8] харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, щударга, ариун, биеэ барьдаг байх ёстой бѳгѳѳд
[9] сургаалын дагуу итгэмжит үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгчдийг няцаах чадвартай байна.
[10] Учир нь олон тэрслүү, хоосон чалчигч, мэхлэгчид, ялангуяа хѳвч хѳндѳх ёслол үйлдэгсэд байдаг.
[11] Заах ёсгүй юмсыг тэд бохир олз ащгийн тѳлѳѳ зааж, айл ѳрхийг бүхэлд нь хѳмѳрдѳг тул тэдний амыг таглах ёстой.
[12] Тэдний ѳѳрсдийнх нь нэг эщ үзүүлэгч "Критчүүд худалч, ёрын араатнууд, залхуу ходооднууд юм" гэж хэлжээ.
[13] Энэ гэрчлэл нь үнэн юм. Иймээс тэднийг хатуу зэмлэ. Ингэснээр тэд итгэл дотор эрүүл байж,
[14] иудейчүүдийн үлгэр домог болон үнэнээс эргэгчдийн тущаалуудыг эс анхаарах болой.
[15] Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүйчүүдийн хувьд юу ч цэвэр бищ. Тэдний ухаан ч, мѳс чанар нь ч бузартсан байдаг.
[16] Тэд Бурханыг мэднэ гэж илэрхийлдэг ч булай, дуулгаваргүй бѳгѳѳд алив сайн үйлд үл нийцэн, үйлсээрээ үгүйсгэдэг.