Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:10

[1] Эц­сийн ѳд­рүү­дэд хэ­цүү цаг ир­нэ гэд­гийг мэ­дэж ав.

[2] Учир нь хү­мүүс аминч, мѳн­гѳнд дурлагч, саг­суу­, их зан­тай, до­ромж­логч, эцэг эх­дээ дуулгаваргүй, үл та­лар­хагч, ариун бус,

[3] үл хайр­лагч, үл эв­лэрэгч, гү­жир­дэг­ч, биеэ хя­на­даг­гүй, хэрц­гий, сай­ныг үзэн ядаг­чид,

[4] тэрс­лэг­чид, бод­ло­го­гүй, биеэ тоо­дог, Бур­ха­ныг хайр­лаг­чид бай­хаас илүү зу­гаа цэн­гэ­лийг хайр­лаг­чид бол­но.

[5] Тэд бур­хан­лаг байд­лын дүр­тэй ч хү­чийг нь үгүйс­гэ­дэг. Чи тэднээс хол бай.

[6] Айлд гэ­тэж ороод, нү­гэлд ав­таг­даж, зү­сэн бү­рийн та­чаал­даа хѳт­лѳгд­сѳн гэнэн эмэг­тэй­чүү­дийг ол­злогчид ч тэдний дунд бий.

[7] Тийм эмэг­тэй­чүүд үр­гэлж су­рал­цавч, үнэ­ний мэд­лэгт хэ­зээ ч хүрч ча­ддаг­гүй.

[8] Ианн, Иамб­ре хоёр Мо­сег эсэр­гүүц­сэн щиг, тэд­ ч үнэ­нийг эсэр­гүүц­дэг, ял­зар­сан са­наа бо­дол­той, хуурамч ит­гэ­лтэй хү­мүүс юм.

[9] Гэвч тэд цаащ ам­жилт олох­гүй. Учир нь тэр хоё­рын мун­хаг­лал бүг­дэд илэр­хий бол­сонч­лон, тэд­ний мун­хаг­лал ч илэр­хий бол­но.

[10] Ха­рин чи ми­ний сур­гаал, тѳ­лѳв бай­дал, зо­рил­го, ит­гэл, уу­жим сэт­гэл, хайр, тэв­чээр,

[11] хавч­ла­га, зов­лонг да­га­сан. Ан­тиох, Ико­ниум, Лустрт на­дад то­хиолд­сон ямар хавч­ла­гуу­дыг би тэс­сэн би­лээ. Эзэн на­майг тэр бүг­дээс авар­сан юм.

[12] Үнэн­дээ, Христ Есүс до­тор бур­хан­лаг амьд­ра­хыг хү­сэгч бүх хү­н хав­чиг­дах бол­но.

[13] Ха­рин ёрын хү­мүүс, мэх­лэгчид хуурч, хуу­раг­дан улам муудна.

[14] Ха­рин чи юу сур­сан, юунд ит­гэ­сэндээ бай. Чи хэ­нээс сурс­наа мэ­дэх бѳгѳѳд,

[15] Христ Есүс дэх ит­гэ­лээр ав­ралд чамайг мэр­гэн болгох ча­дал­тай Ариун Би­чээ­сүү­дийг чи хүүхэд байхаа­саа мэ­дсэн.

[16] Бичээс бүрf Бур­ха­ны амьс­галс­наар бай­гаа бѳ­гѳѳд заа­хад, зэм­лэ­хэд, зал­руу­ла­хад, зѳвт бай­далд чиг­лүү­лэ­хэд тус­тай.

[17] Энэ нь Бур­ха­ны хүн али­ваа сайн үйлд бү­рэн бэлт­гэгд­сэн бай­хын тулд юм.

2 Ти­мот — Chapters