Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:51

[1] Бид­ний Ав­рагч Бур­хан ба бид­ний найд­вар Христ Есү­сийн ту­щаа­лаар Христ Есү­сийн элч бол­сон Пау­л би

[2] ит­гэл до­торх ми­ний жин­хэ­нэ хүү­хэд Ти­мо­тод. Эцэг Бур­хан бо­лон бид­ний Эзэн Христ Есү­сээс ни­гүүл­сэл, ѳр­щѳѳл, амар амгалан нь бай­г.

[3] Би Ма­ке­до­ни уруу явах­даа, Ефест үл­дээч гэж ча­маас гуйс­ан нь чи за­рим хү­мүүст ѳѳр сур­гаал заах­гүй бай­х,

[4] ит­гэ­лээр Бур­ха­нд үйлч­лэ­хийн оронд мар­гаанд хүр­гэ­дэг үл тѳг­сѳх угийн бич­гүүд бо­лон дом­гуу­дад ан­хаар­алаа хан­дуу­лах­гүй бай­хыг зааварла гэсэн юм.

[5] Энэ зааварчилгааны зо­рил­го нь цэ­вэр зүрх­, сайн мѳс ча­нар хийгээд хувирщгүй ит­гэлийн хайр юм.

[6] За­рим нь эд­гээ­рээс ня­цаж, дэ­мий чалчих уруу хэл­бийжээ.

[7] Тэд хуу­лийн багщ бай­хыг хүс­дэг ч юу хэлж, юу­ ба­талж бай­гаа­гаа ч ойл­го­дог­гүй аж.

[8] Хэн нэ­гэн ёсоор нь хэ­рэг­лэ­вэл хууль нь сайн гэд­гийг бид мэд­нэ.

[9] Хууль нь зѳв хүнд бус, ха­рин хууль­гүй, тэрс­лүү, бур­хан­лаг бус, нү­гэлт­нүүд, ариун бус бо­лон бу­зар, эцэг эхээ хороогчид, алуур­чид,

[10] са­дарлагчид, ижил хүйс­тэн­тэй­гээ явал­даг­чид, хү­н хул­гайлагчид, ху­далчууд, тан­гар­гаа­саа ня­цагчид бо­лон эрүүл сур­гаа­лыг эс­эргүүцэгч бү­хэнд зо­риу­лагд­жээ.

[11] Энэ нь на­дад даал­гагд­сан, ивээлт Бур­ха­ны ал­дрын сайн мэ­дээ­ний да­гуу юм.

[12] На­майг хү­чир­хэг­жүүлж, ит­гэм­жит хэмээн үзээд үйлч­лэлд тавь­сан бид­ний Эзэн Христ Есүст би та­ларх­даг.

[13] Би урьд нь до­ромж­логч, хав­чигч, хүчирхийлэгч бай­сан ч ѳр­щѳѳ­лийг авав. Учир нь би үл ит­гэл дор мэ­дэх­гүй­гээр үйлд­сэн юм.

[14] Эзэ­ний маань ни­гүүл­сэл Христ Есүс дэх хайр ба ит­гэ­лийн хамт бялхаж байв.

[15] Христ Есүс нү­гэлт­нүү­дийг ав­ра­хаар ер­тѳн­цѳд ир­сэн гэ­дэг нь ит­гэм­жит ба бүрэн зѳвщѳѳрѳхѳд зохистой үг мѳн. Тэд­ний эх­нийх нь би бай­на.

[16] Тий­мээс мѳнх амийн тѳ­лѳѳ Ѳѳрт нь ит­гэх хү­мүүст үл­гэр дуу­райл бол­гон Есүс Христ тѳгс тэв­чээ­рээ эх­лээд на­дад ха­руу­лснаар би ѳр­щѳѳ­лийг олж ав­сан юм.

[17] Эрин үеү­дийн Хаан, мѳхѳщ­гүй, үл үзэг­дэх цо­р ганц Бур­ханд хүнд­лэл ба ал­дар нь үеийн үед байх бол­ту­гай. Амен.

[18] Ти­мот, хүү минь, чи­ний ту­хай урьд нь хийгдсэн эщ үзүүллэгүүдийн "чи сайн тэмц­лээр тэм­цэг­түн" гэсэн ту­щаа­лыг би чамд даал­гаж бай­на.

[19] Ин­гэх­дээ ит­гэл, сайн мѳс ча­на­раа сахь. За­рим нь үүнийг үл ойщоосноос ит­гэ­л нь сүйр­сэн хѳ­лѳг он­гоц мэт бол­жээ.

[20] Тэд­ний дунд Ху­ме­най, Алек­сандр нар бай­на. Бур­ха­ныг до­ромж­лох­гүй бай­хад сур­га­хын тулд би тэд­нийг Са­танд ту­щаа­сан.

1 Ти­мот — Chapters