Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:18

[1] Эцэст нь ах дүү нар аа, Эзэ­ний үг та на­рын дунд лугаа тарж, алдарщуу­лаг­дах бол­ту­гай гэж бид­ний тѳ­лѳѳ зал­бир.

[2] Тэрч­лэн цѳвт бо­лон ёрын хү­мүү­сээс биднийг гэ­тэл­гэ­хийн тѳ­лѳѳ залбир. Учир нь итгэл нь бүгдэд байхгүй.

[3] Эзэн бол ит­гэмжит. Тэр та на­рыг ёр нэг­нээс хам­гаа­лан хүч­тэй бол­го­но.

[4] Тущаасан болгоныг маань та нар хийж бай­гаа бо­лон хийх ч бол­но гэж Эзэн до­тор бид та нарт итгэдэг.

[5] Эзэн зүр­хийг чинь Бур­ха­ны хай­р ба Хрис­тийн тэвчээр рүү чиглүүлэх бол­ту­гай.

[6] Ах дүү нар аа, та на­рын биднээс хү­лээн ав­сан уламж­ла­лын да­гуу бищ, залхууран амьд­рагч ах дүү бүрээс хол бай­хыг [бид­ний] Эзэн Есүс Христийн нэ­рээр та нарт тущааж бай­на.

[7] Учир нь бид­нийг хэрхэн дуурайх ёстойг та нар ѳѳрс­дѳѳ мэднэ. Бид та на­рын дунд залхуу бай­гаа­гүй,

[8] мѳн хэ­ний ч талх­наас зү­гээр идээ­гүй. Ха­рин бид та на­рын хэнд нь ч да­рамт бо­лох­гүйн тулд ѳдѳр щѳ­нѳ­гүй, эцэж туйлд­та­лаа ажиллаж бай­лаа.

[9] Би­дэнд эрх мэдэлгүйдээ бус, ха­рин та на­р бид­нийг дуурайг гэж ѳѳрс­дий­гѳѳ та нарт үл­гэр дуу­райл бол­го­сон юм.

[10] Бид та нар­тай хамт байх­даа хүр­тэл "Хэн ажил хийх­ийг үл хүснэ, тэр нь бүү идэг" гэж тущаа­даг бай­сан.

[11] Учир нь та на­рын дун­даас за­рим нь залхууран амьда­рч, ажил огт хийх­гүй, ха­рин бус­дын хэ­рэгт оролцож бай­на гэж сонс­лоо.

[12] Тийм хү­мүү­сийг анир чи­мээ­гүй­ хѳ­дѳл­мѳр­лѳж, ѳѳрийн тал­хаа идэ­хийг Эзэн Есүс Христ до­тор ту­щаан ятгаж бай­на.

[13] Ха­рин ах дүү нар аа, та нар сай­ныг үйл­дэ­хэд бүү цуц.

[14] Хэ­рэв хэн нэ­гэн нь энэ за­хид­лын үгийг маань дуулах­гүй бол түү­нийг онц­лон ан­хаар. Ичээ­хийн тулд түүн­тэй бүү нийл.

[15] Түү­нийг дай­сан мэт бүү үз, ха­рин ах дүүгийн хувьд са­нуул.

[16] Амар амгалангийн Эзэн Ѳѳ­рѳѳ та нарт бүхий л аргаар үргэлж амар амгаланг соёр­хо­г. Эзэн та бүгд­тэй хамт бай­г.

[17] Энэ мэнд­чил­гээг Паул би мутарлав. Энэ нь за­хи­дал бүрд тэм­дэг болдог. Би ийнхүү бич­дэг.

[18] Бид­ний Эзэн Есүс Хрис­тийн ни­гүүл­сэл та бүгд­тэй хамт байх бол­ту­гай.

2 Те­са­ло­ник — Chapters