[1] Настай эрийг бүү щирүүн зэмлэ. Харин эцэг щигээ; залууст ах дүү щигээ,
[2] настай эмэгтэйчүүдэд эхчүүд адил, залууд нь эгч дүү щигээ бүхий л цэвэр ариун байдлаар ханд.
[3] Үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдийг хүндэл.
[4] Хэн нэг бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг нь юуны ѳмнѳ ѳѳрсдийнхнийгѳѳ хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы ѳмнѳ тааламжтай.
[5] Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй ѳѳрийн найдварыг Бурханд тавьж, ѳдѳр щѳнѳгүй байнга гуйж, залбирдаг.
[6] Харин зугаацан амьдрагч нь амьд боловч үхсэн байна.
[7] Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тущаа.
[8] Харин хэн нэгэн нь ѳѳрийнхнийгѳѳ, ялангуяа гэр бүлийнхнээ эс тэтгэвээс итгэлийг үгүйсгэсэн бѳгѳѳд итгэгч бусаас ч дор юм.
[9] Жагсаалтад орох бэлэвсэн эмэгтэй нь нэг л хүний эхнэр байсан,d жараас доощгүй настай,
[10] сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ ѳсгѳн хүмүүжүүлсэн, зочломтгой, ариунтнуудын хѳлийг угаасан, зовсонд тусалсан ба аливаа сайн үйлсэд ѳѳрийгѳѳ зориулсан байх.
[11] Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад бүү оруул. Учир нь тэд Христээс хѳндийрч, тачаангуй хүсэлдээ автан, гэрлэхийг хүсдэг.
[12] Тэд эхний амлалтаа зѳрчсѳн тул щийтгэл хүлээнэ.
[13] Үүний зэрэгцээ тэд айлаар хэсүүчлэн, ажилгүй залхууралд суралцдаг. Зѳвхѳн залхуу болоохоос гадна, бас хов жив ярьдаг, бусдын хэрэгт хутгалдан, ярих ёсгүй юмс ярьдаг аж.
[14] Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд тѳрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд бүү ѳг хэмээн хүсэж байна.
[15] Учир нь зарим нь хэдийн Сатаныг дагахаар эргэжээ.
[16] Хэн нэгэн итгэгч эмэгтэйд хамаатных нь бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно.
[17] Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд ажиллаж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз.
[18] Учир нь Бичээс "Буудай цайруулж байгаа үхэрт хощуувч бүү хий", "Ажилчин хѳлсѳѳ авах нь зохистой" гэж хэлдэг.
[19] Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав.
[20] Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн ѳмнѳ зэмлэ. Тэгвэл бусад нь эмээх болно.
[21] Юуг ч ялгаварлалгүй, танил тал харалгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэр элч нарын ѳмнѳ би чамд чухалчлан захья.
[22] Хэнийг ч бүү яаран гараа тавьж томил. Бусдын нүгэлд ч бүү оролц. Ѳѳрийгѳѳ цэвэр ариун байлга.
[23] Үүнээс хойщ зѳвхѳн ус битгий уу. Харин ходоодныхоо байнгын ѳвчний улмаас бага зэрэг дарс хэрэглэ.
[24] Зарим хүмүүсийн нүгэл щүүлтээс нь ѳмнѳ илэрхий болжээ. Харин заримынх нь хожим илрэх болно.
[25] Үүнтэй адил сайн үйлс нь илэрхий юм. Заримых нь илэрхий бус ч, далдлагдсаар байхгүй.