Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:44

[1] Тиймээс бүх хүний тѳ­лѳѳ гуйлт, зал­би­рал, зуучлан залбирал хийгээд та­ларха­л ѳ­ргѳ­х гэж юуны ѳ­мнѳ­ чамайг ятгая.

[2] Үүнд хаа­д болон эрх мэдэлтэй бүхний тѳ­лѳѳ. Тэг­вэл бид сүсэглэл ба хүнд­лэл­тэй­, тогтуун, тѳ­в­щин амьд­рах болно.

[3] Энэ нь бид­ний Ав­рагч Бур­ха­ны мэл­мийд сайн бѳ­гѳѳд нийцтэй.

[4] Тэ­рээр бүх хү­н ав­раг­даж, үнэ­ний мэд­лэгт ирээ­сэй гэж хүс­дэг.

[5] Учир нь ганц Бур­хан бай­на. Мѳн Бур­хан ба хү­мүү­сийн хоо­ронд ганц зууч хүн Христ Есүс бай­на.

[6] Тэр Ѳѳ­рий­гѳѳ бүг­дийн тѳ­лѳѳ зо­лиос бол­гон ѳг­сѳн нь ѳѳ­рийн цагтаа гэрч­лэл болов.

[7] Үү­ний тѳ­лѳѳ би тун­хаг­лагч ба эл­ч, (Би үнэ­н хэлж бай­на. Худа­л яриа­гүй) ит­гэл хий­гээд үнэн до­р харь үн­дэст­нүү­дийн баг­щаар то­ми­логд­сон би­лээ.

[8] Иймд би эр­чүү­дийг уур хи­лэн­, мар­гаан­гүй­гээр, ариун га­раа ѳр­гѳж, га­зар бүрд зал­би­раа­сай гэж хүс­дэг.

[9] Үү­нчлэн эмэг­тэй­чүүд да­руу, намбалаг байд­лаар зо­хис­той хув­цас­лан, ѳѳрс­дий­гѳѳ сүлж­сэн үс, алт, сув­даар, эс­вэл үнэ­тэй хувц­саар бищ,

[10] Бур­ха­наас эмээгч эмэг­тэйн зо­хис­т сайн үйл­сээр чи­мэг­түн.

[11] Эмэг­тэй хүн дуугүйгээр, бү­рэн эрхщээл дор су­ралц.

[12] Ха­рин эмэг­тэй хүн заах, эс­вэл эр хү­нийг за­хи­рах эрх мэ­дэл­тэй бай­хыг би зѳв­щѳѳ­рѳх­гүй. Ха­рин дуу­гүй байг.

[13] Учир нь эх­лээд Адам, да­раа нь Ева бү­тээгд­сэн би­лээ.

[14] Адам мэх­лэг­дээ­гүй. Ха­рин эмэг­тэй нь мэх­лэг­дэж, гэмд уна­сан юм.

[15] Гэвч эмэг­тэй­чүүдw ит­гэл, хайр, ариу­сал до­р даруухан байваас тэрээр хүү­хэд тѳ­рүү­лэ­хээ­р ав­раг­да­на.x

1 Ти­мот — Chapters