Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:07

[1] Ха­рин хож­мын цагт за­рим нь ит­гэ­лээ ор­хин, мэх­лэгч сүнс­нүү­дэд бо­лон чѳт­гѳ­рүү­дийн сургаалд ан­хаар­ал хан­дуул­на гэж Сүнс то­дор­хой хэл­дэг.

[2] Тэд мѳс ча­нараа ха­луун тѳм­рѳѳр түлүүлэн хоёр нүүр гар­ган ху­дал ярьж,

[3] гэрлэхийг хо­риг­лодог, мѳн ит­гэгчид бо­лон үнэ­нийг мэд­эгсэд та­лар­хал­тай­гаар хүр­тэг хэ­мээн Бур­ха­ны бү­тээ­сэн хоол хүн­сийг цээр­лэ­хийг ал­бад­даг.

[4] Бур­ха­ны бү­тээл бүр сай­н. Тэд­гээ­рийг та­лар­хал­тай­гаар хү­лээн ав­сан бол го­лог­дох зүйл ү­гүй.

[5] Учир нь энэ нь Бур­ха­ны үгээр ба зал­бир­лаар ариус­гагд­даг.

[6] Чи ах дүү­сээ эд­гээр зүйл­сэд хан­дуул­бал, чи да­гаж буй ит­гэ­лийн үг­с ба эрүүл сур­гаа­лаар тэ­жээг­дсэн, Христ Есү­сийн сайн үйлч­лэгч бол­но.

[7] Ха­рин олиг­гүй домгууд, эм­гэ­дийн үл­гэ­рүү­дийг бүү зѳв­щѳѳр. Ѳѳ­рий­гѳѳ сүсэглэлд дас­гал­жуул.

[8] Учир нь биеийн дас­гал нь ѳчүү­хэн тустай. Ха­рин одоо­гийн бо­лон ирэх амийн тѳ­лѳѳх ам­лалт бү­хий сүсэглэл нь бүх зүйлд тус­тай.

[9] Энэ нь ит­гэм­жит ба бүрэн зѳвщѳѳрѳх зохист үг мѳн.

[10] Учир нь бид үү­ний тѳ­лѳѳ ажил­ла­ж, зүт­гэ­дэг.c Яа­гаад гэ­вэл бүх хү­ний, ялан­гу­яа ит­гэгч­дийн Ав­рагч бо­лох амьд Бур­ханд бид найддаг.

[11] Эд­гээрийг ту­щаа, заа.

[12] Хэн ч ча­майг за­луу гэж дорд бүү үзэг. Ха­рин чи ит­гэгчдэд үг, зан бай­дал, хайр, ит­гэл хий­гээд цэ­вэр ариунаа­раа үл­гэр дуу­райл бол.

[13] На­майг оч­тол Бичээсийн унщ­ла­га, ят­гал­га ба сур­гаалдаа анхаар.

[14] Ах­лаг­чид гар та­ви­хад эщ үзүүл­лэ­гээр дам­жин чамд соёр­хогд­сон бэл­гийг бүү үл хай­хар.

[15] Ахиц дэв­щил чинь бүг­дэд илэр­хий бай­хын тулд эд­гээрт са­наа тавьж ѳѳрийгѳѳ зориул.

[16] Ѳѳр­тѳѳ ба сур­гаал­даа ан­хаар. Эд­гээрт туйл­бар­тай бай. Учир нь ингэснээр чи ѳѳ­рий­гѳѳ бо­лон сон­сог­чдоо хэн хэ­нийг нь авар­на.

1 Ти­мот — Chapters