Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:15

[1] Удир­даг­чид ба эрх ба­ригч­дад за­хи­раг­даж, дуул­га­вар­тай байж, али­ваа сайн үйлд бэ­лэн байн,

[2] хэ­нийг ч муу­лах­гүй, хэ­рүүлч бищ, дѳл­гѳѳн байж, бүх та­лаар да­руу­ байд­лыг бүх хүнд ха­руу­ла­хыг тэ­дэнд са­нуул.

[3] Учир нь бид бас ѳѳрс­дѳѳ урьд нь мун­хаг, дуул­га­вар­гүй, мэх­лэгд­сэн, зү­сэн бү­рийн хү­сэл та­чаал хий­гээд зу­гаа цэн­гэлд боолч­логд­сон, мууч­лал бо­лон атаа жѳ­тѳѳ до­тор амьд­ра­лаа ѳн­гѳ­рѳѳн, бие бие­нээ үзэн ядаж, үзэн ядагдаж байв.

[4] Ха­рин бид­ний Ав­рагч Бур­ха­ны энэ­рэл бо­лон хүний тѳ­лѳѳх хайр нь ил бо­ло­ход

[5] Тэр бид­нийг зѳвт байд­лын до­тор хий­сэн үйл­сээр минь бус, ха­рин ѳр­щѳѳ­лийнхѳѳ да­гуу дахин тѳрѳлтийн угаал ба Ариун Сүнс­ний щинэчлэлээр авар­сан юм.

[6] Тэрээр Ариун Сүн­сийг би­дэн дээр Ав­рагч Есүс Хрис­тээр маань дам­жуу­лан ар­вин ас­гав.

[7] Түү­ний ни­гүүлс­лээр зѳвт­гѳгд­сѳ­нѳѳр бид мѳн­х амийн найд­ва­рын да­гуу ѳвлѳгчид болох юм.

[8] Энэ бол ит­гэм­жит үг. Эд­гээр зүйл­ийг ит­гэл­тэй яриа­сай гэж би ча­маас хү­сэж бай­на. Тэг­вэл Бур­ханд ит­гэ­сэн нь сайн үйлс са­хих­даа хя­нуур бо­лох юм. Энэ нь сайн бѳ­гѳѳд хү­мүүст тус­тай.

[9] Ха­рин мун­хаг мар­гал­даан, угийн би­чиг, Хуу­лийн та­лаарх мэт­гэл­цээнээс зугт. Ин­гэх нь ащиг­гүй хий­гээд зо­хис­гүй.

[10] Зѳр­чилд­сѳн хү­нээс анх­ны ба хоёр дахь удаа­гийн са­нуул­гын да­раа татгалз.

[11] Тийм хүн га­жууд бѳ­гѳѳд нүгэл үйлдэж, ѳѳрийгѳѳ ялладгийг мэд.

[12] Би Ар­те­мийг юмуу Ту­хи­кийг чам уруу ил­гээх үед чи над уруу Ни­ко­польд яа­рал­тай ирээ­рэй. Тэнд ѳв­лийг ѳн­гѳ­рѳѳе гэж би щийд­лээ.

[13] Хуульч Зен, Апол нарт аян замд нь хи­чээн­гүй­лэн тус­лаа­рай. Тэг­вэл тэд ду­таг­дах зүйл­гүй бол­но.

[14] Мѳн ма­най­хан үр жимсгүй байх­гүйн тулд зайлщ­гүй хэ­рэг­цээний тѳлѳѳ сайн үйлсэд зүтгэхэд су­ралцаг.

[15] Над­тай хамт бай­гаа бүх хүн чамд мэнд хүр­гэж бай­на. Ит­гэл до­тор бид­нийг хайр­лагс­дад мэнд уламж­лаа­рай. Ни­гүүл­сэл нь та бүг­дэд байх бол­ту­гай.

Тит — Chapters