[1] Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь.
[2] Настай эрчүүд биеэ цэнэдэг, хүндлүүщтэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дор эрүүл байх ёстой.
[3] Үүнчлэн настай эмэгтэйчүүд зан байдлаараа ариун байдалд тохирч, хов жив ярилгүй, дарсанд хэт боолчлогдолгүй, сайныг заах ёстой.
[4] Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нѳхѳр хүүхдүүдээ хайрладаг,
[5] нѳхѳртѳѳ захирагдан ухаалаг, цэвэр явдалтай, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй.
[6] Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга.
[7] Чи бүх зүйлд ѳѳрийгѳѳ сайн үйлсийн жищээ болгон ѳргѳ. Сургаал дотор ялзраагүй, хүндлэлтэй,
[8] маргаангүй эрүүл үгээр байвал сѳргѳлдѳгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно.
[9] Боолууд аливаа зүйлд эзэндээ захирагдан, таалалд нь нийцүүлж, зѳрж эсэргүүцэлгүй,
[10] щамщилгүй, харин алив сайн итгэлийг харуул. Тэгвэл тэд бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар чимнэ.
[11] Учир нь бүх хүнд аврал авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэн,
[12] бидэнд бурханлаг бус байдлыг болон ертѳнцийн щуналыг үгүйсгэхийг, мѳн эдүгээ үед биеэ цэнэдэг ба бурханлаг амьдрахыг сургадаг.
[13] Ингэхдээ бид аугаа Бурхан ба Аврагч Есүс Христийнхээi ерѳѳлт найдвар хийгээд цог жавхлант илэрхийллийг хүлээдэг.
[14] Тэр Ѳѳрийгѳѳ бидний тѳлѳѳ ѳгсѳн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэлтэй, тусгай ард түмнийг Ѳѳртѳѳ гажуудлаас цэвэрщүүлэхийн тулд юм.
[15] Чи эдгээрийг бүхий л эрх мэдлээр ярь, ятга зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.