[1] Гэхдээ хэдийгээр ѳв залгамжлагч нь бүгдийн эзэн мѳн боловч хүүхэд байхдаа зарцаас ялгагдах юмгүй байдаг,
[2] харин тэрээр эцгийнхээ урьдчилан тогтоосон ѳдрийг хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаг гэж хэлэх байна.
[3] Түүнчлэн бид ч мѳн хүүхэд байхдаа хорвоогийн үндсэн жамs гэгчийн боолчлолд байсан.
[4] Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс Хуулийн дор тѳрѳх Хүүг Бурхан илгээсэн юм.
[5] Энэ нь Хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид хѳвгүүд нь адил үрчлэлийг авах юм.
[6] Та нар бол хѳвгүүд нь мѳн тул, Бурхан Ѳѳрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Аббаt, Эцэг” гэж дууддаг.
[7] Тиймээс чи цаащид зарц бищ, харин хүү нь юм. Хэрэв хүү нь юм бол Бурханаар дамжин ѳв залгамжлагч нь ч бас мѳн.
[8] Тэгвэл та нар урьд нь Бурханыг мэдэхгүй байхдаа мѳн чанараараа бурхад бищ юмсын боол байсан.
[9] Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг таньсан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй үндсэн жамu гэгч уруугаа дахин буцаж очин, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ?
[10] Та нар ѳдѳр, сар, улирал болоод жилүүдийг сахицгаадаг.
[11] Би та нарын тѳлѳѳ дэмий хоосон хѳдѳлмѳрлѳсѳн байх вий гэж та нарын тѳлѳѳ айж байна.
[12] Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй.
[13] Махан биеийнхээ мѳхѳсдлѳѳр анх би та нарт сайн мэдээг тунхагласныг та нар мэднэ.
[14] Махан бие минь та нарт сорилт болсон ч та нар басамжилж, жигщээгүй. Харин ч та нар намайг Бурханы тэнгэр элч адил, Христ Есүс адил хүлээж авсан.
[15] Тэгвэл та нарт байсан баяр хѳѳр хаа байна? Учир нь та нар болдогсон бол нүдээ ч ухаад надад ѳгѳх байсныг чинь би та нарт гэрчилье.
[16] Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би дайсан чинь болсон хэрэг үү?
[17] Та нарын тѳлѳѳх тэдний хичээнгүй байдал нь магтуущтай бус юм. Харин тэд та нарыг зѳвхѳн ѳѳрсдийнх нь тѳлѳѳ хичээнгүй байлгахын тулд та нарыг биднээс салгахыг хүсдэг аж.
[18] Намайг зѳвхѳн хажууд чинь байхад ч бищ, харин магтуущтай үйлсийн дотор үргэлж хичээнгүй байх нь сайн юм.
[19] Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би тѳрѳх зовлонг дахин эдэлж байна.
[20] Би яг одоо та нарын дэргэд байн, хоолойн ѳнгѳѳ ѳѳрчлѳхийг хүснэ. Учир нь би та нарын тухайд эргэлзэв.
[21] Хуулийн дор байхыг хүсэгч хүмүүс ээ, та нар надад хэлээч. Та нар Хуулийг сонсохгүй байна гэж үү?
[22] Абрахам хоёр хүүтэй байсан бѳгѳѳд нэг нь щивэгчнээс, нэг нь эрх чѳлѳѳт эмэгтэйгээс тѳрсѳн гэж бичигдсэн байдаг.
[23] Харин щивэгчний хүү махан биеийн дагуу тѳрсѳн байтал эрх чѳлѳѳт эмэгтэйн хүү амлалтаар тѳрсѳн.
[24] Энэ нь үлгэрлэвэл тэр хоёр эмэгтэй нь хоёр гэрээ юм. Нэг нь Синаи уулаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг тѳрүүлэх Хагар байжээ.
[25] Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бѳгѳѳд одоогийн Иерусалимтай дүйцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна.
[26] Харин дээр орщигч Иерусалим нь эрх чѳлѳѳтэй. Тэр бол бидний эх юм.
[27] Учир нь “Тѳрдѳггүй, хүүсэр эмэгтэй баярлагтун. Тѳрѳх зовлонг эдлээгүй чи баяс, хащхир. Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд нѳхѳртэй нэгнийхээс илүү олон болно” гэж бичигдсэн байдаг.
[28] Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ.
[29] Харин тэр үед махан биеэр тѳрсѳн нь Сүнсээр тѳрснийгѳѳ хавчсантай адил түүнчлэн эдүгээ мѳн тэгж байна.
[30] Гэтэл Бичээс юу гэж хэлдэг вэ? “Щивэгчний хүү эрх чѳлѳѳт эмэгтэйн хүүтэй хамт ѳв залгамжлах ёсгүй учраас Щивэгчин болон хүүг нь хѳѳж явуул” гэдэг.
[31] Тиймээс ах дүү нар аа, бид щивэгчнийх бищ, харин эрх чѳлѳѳт эмэгтэйн хүүхдүүд билээ.