Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:25

[1] Ах дүү нар аа, бид­ний Эзэн Есүс Хрис­тийн ирэх хий­гээд бид­ Түүн руу цуг­лах ту­хайд бид та на­раас гуйж бай­на.

[2] Эзэ­ний ѳдѳр ир­чих­лээ хэ­мээн та нар бодо­лдоо даруй ган­хал­гүй, эс­вэл сүн­сээр ч, үг яриа­гаар ч, бид­нээс ир­сэн мэт за­хид­лаар ч бүү үй­мүү­лэг­д.

[3] Учир нь эх­лээд урвалт гарч, сүйр­лийн хѳв­гүүн бо­лох хуульгүй хүн илч­лэг­дэ­хээс наащ хэн ч та на­рыг ямар ч ар­гаар бүү мэх­лэг.

[4] Тэр бол эсэр­гүү­цэгч тѳдийгүй, Бур­хан гэгдэгч болон щүт­ээн бүгдийн дээ­р ѳѳрийгѳѳ ѳргѳмжлѳн, Бур­ха­ны сүм до­тор сууж, ѳѳ­рий­гѳѳ Бур­хан гэж харуулна.

[5] Би та нар­тай хамт байх­даа эд­гээрийн тухай хэлж байс­ныг та нар са­нах­гүй бай­на уу?

[6] Ѳѳ­рийн цаг­т нь илч­лэхийн тулд эдү­гээ түү­нийг юу хазаар­лан барьж буйг та нар мэд­нэ.

[7] Учир нь хуульгүйн нууц нь хэ­дий­н ажил­лаж бай­на. Гагц­хүү эдү­гээ хяз­гаар­лан ба­ригч дундаас нь зай­луу­лаг­дах хүр­тэл ажээ.

[8] Да­раа нь хуульгүй нэ­гэн илч­лэг­дэх бѳ­гѳѳд Эзэн [Есүс] ам­ны­хаа амьс­га­лаар түү­нийг алж, ирж үзэгд­сэ­нээ­рээ устгана.

[9] Тэрээр Са­та­ны ажлын да­гуу ирэгч бѳ­гѳѳд бүх хүч ба тэмд­гүүд, хуу­рамч гай­хам­щиг

[10] бо­лон цѳвийн алив заль мэх­тэй­гээр мѳ­хѳгс­дийн тѳ­лѳѳ ир­нэ. Учир нь тэд ав­раг­да­х үнэ­ний хай­раас татгалзсан.

[11] Тий­мээс Бур­хан тэд­эн рүү хүчтэй тѳѳ­рѳгд­ѳл ил­гээж тэд ху­дал хуур­магт ит­гэх бол­но.

[12] Ин­гэс­нээр үнэнд ит­гээ­гүй, цѳвийг таал­сан бүгд ял­лаг­дах юм.

[13] Эзэ­нээр хайр­лагд­сан ах дүү нар аа, та на­рын тѳ­лѳѳ бид үргэлж Бур­ханд та­ларха­л ѳр­гѳх ёс­той. Учир нь Бур­хан та нарыг үнэн ит­гэл ба Сүнс­ний ариус­га­лаар дам­жуу­лан анх­ныv үр жимс бол­гон ав­ра­лын тѳ­лѳѳ сон­госон ажээ.

[14] Үү­ний тулд Тэр бид­ний сайн мэ­дээ­гээр та на­рыг бид­ний Эзэн Есүс Хрис­тийн алдрыг хүр­тээх гэж дууд­сан.

[15] Иймд ах дүү нар аа, бат зог­сож, бид­ний үгээр, бас за­хид­лаар заа­сан уламж­ла­луу­дыг барим­тал.

[16] Бид­ний Эзэн Есүс Христ Ѳѳ­рѳѳ бо­лон, бид­нийг хайр­лаж, мѳнх тайт­гар­лыг бо­лон ни­гүүлс­лээр сайн найд­ва­рыг ѳг­сѳн бид­ний Эцэг Бурхан

[17] зүр­хийг тань али­ваа сайн үйлс хийгээд үг до­тор тайт­га­руулж, ба­татгах бол­ту­гай.

2 Те­са­ло­ник — Chapters