[1] Тэгээд тэргүүн тахилч Елиашиб өөрийн ах дүү тахилч нарын хамт босоцгоон, Хонины хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалгуудыг нь байрлуулав. Тэд Зуутын Цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын Цамхгийг ариусгав.
[2] Түүнийхажууд Иерихогийн хүмүүс, тэдний хажууд Имрийн хүү Заккур барьж байв.
[3] Хассенаахын хөвгүүд Загасны Хаалгыг барив. Тэд үүний яс модыг тавьж дааман хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.
[4] Тэднийхажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүний хажууд Мешезабелын хүү Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв.
[5] Түүгээрч барахгүй, түүний зэргэлдээ текоичууд засвар хийсэн. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг тэтгээгүй.
[6] Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин хаалгыг засав. Тэд үүний яс модыг тавьж хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.
[7] Тэднийхажууд гибеон хүн Мелатиа, меронотит хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх мужийн захирагчийн албан ёсны суудлын төлөө засвар хийв.
[8] Түүнийхажууд алтны дархчуудын нэг болох Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүний хажууд сүрчиг хийгчдийн нэг болох Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн Хана хүртэл сэргээн босгов.
[9] Тэднийхажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв.
[10] Тэднийхажууд Харумафын хүү Иедаиа өөрийн гэрийн харалдаа засвар хийв. Түүний хажууд Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв.
[11] Харимынхүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухнуудын Цамхгийг засав.
[12] Түүнийхажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Халлохешийн хүү Шаллум өөрийн охидтойгоо засвар хийв.
[13] Ханунболон Заноагийн оршин суугчид Хөндийн Хаалгыг засав. Тэд үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан ба Хаягдлын Хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав.
[14] Бет-хакхеремындүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдлын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.
[15] Мизпагийндүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл зас
[16] Түүнийдараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа нь Давидын булшны харалдаах хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв.
[17] Түүнийдараа Банийн хүү Рехумын дор левичүүд засвар хийв. Түүний хажууд Кеилагийн хагас дүүргийн захирагч Хашабиа өөрийн дүүрэгтээ засвар хийв.
[18] Түүнийдараа Кеилагийн нөгөө хагас дүүргийн захирагч, Хенададын хүү Бавваин дор ах дүү нар нь засвар хийв.
[19] Түүнийхажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер нь Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав.
[20] Түүнийдараа Англегаас тэргүүн тахилч Елиашибын байшингийн үүд хүртэлх өөр нэг хэсгийг Заббаин хүү Барух чармайн засварлав.
[21] Түүнийдараа Хаккозын хүү Уриагийн хүү Меремот нь Елиашибын байшингийн үүднээс байшингийн эцэс хүртэл өөр нэг хэсгийг засварлав.
[22] Түүнийдараа хөндийн хүмүүс болох тахилч нар засвар хийв.
[23] Тэднийдараа Бениамин ба Хасшуб нар өөрсдийн байшингийн өмнө талд засвар хийв. Тэдний дараа Ананиагийн хүү Маасеиагийн хүү Азариа өөрийн байшингийн хажууд засвар хийв.
[24] Түүнийдараа Хенададын хүү Биннуи нь Азариагийн байшингаас Англе ба булан хүртэл өөр нэг хэсгийг засварлав.
[25] Узаинхүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв.
[26] Офелдамьдрагч сүмийн үйлчлэгчид Усны Хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв.
[27] Түүнийдараа текоичууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв.
[28] Морин Хаалган дээр тахилч бүр өөрийн байшингийн өмнө талыг засварлав.
[29] Тэднийдараа Иммерийн хүү Задок өөрийн байшингийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Зүүн Хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа засвар хийв.
[30] Түүнийдараа Шелемиагийн хүү Хананиа ба Залафын зургаа дахь хүү Ханун нар өөр нэг хэсгийг засварлав. Түүний дараа Берехиагийн хүү Мешуллам өөрийн сууцныхаа өмнөх хэсгийг засварлав.
[31] Түүнийдараа алтны дархчуудын нэг Малхиа нь сүмийн үйлчлэгчдийн ба худалдаачдын байшин хүртэл, Хяналтын Хаалганы өмнө тал ба булангийн дээд өрөөг хүртэл засвар хийв.
[32] Булангийндээд өрөө ба Хонины Хаалганы хооронд алтны дархчууд ба худалдаачид засвар хийв.