Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:01

[1] Ах­лаг­ч би үнэхээр чин хайртай Гайостоо илгээв.

[2] Хайрт минь, сэт­гэл чинь амар буйн адил бүх зүйл чинь сайн сайхан, эрүүл энх бай­гаа­сай хэ­мээн би зал­бирч бай­на.

[3] Ах дүү нар ирж, чи­ний үнэ­нийг, ча­майг үнэ­н до­тор хэр­хэн явааг гэр­чил­сэнд би мащ их баяр­ла­сан.

[4] Ми­ний хүүх­дүүд үнэн до­тор буйг сон­со­хоос эр­хэм баяр баяс­га­лан гэж на­дад ү­гүй би­лээ.

[5] Хайрт минь, чи ах дүү­гийн­хээ тѳ­лѳѳ, ялан­гу­яа гаднынхны тѳ­лѳѳ али­вааг хийх­дээ ит­гэмж­тэй зүт­гэж бай­гаа юм бай­на.

[6] Тэд хайрын чинь тухай чуул­га­ны ѳм­нѳ гэр­чил­сэн юм. Бур­ханд зо­хис­тойгоор тэд­нийг аян замд нь үдсэнээр чи сайн үйл хийх болно.

[7] Учир нь тэд харь үн­дэст­нүү­дээс юу ч авал­гүй Нэ­рийн тѳ­лѳѳ явц­гаа­сан юм.

[8] Тий­мээс тийм хү­мүү­сийг бид дэм­жих учиртай. Тэгс­нээр бид үнэ­ний хамт­ран зүт­гэгч бо­лох би­лээ.

[9] Би за­рим нэг зүй­лийг чуул­ганд бич­сэн. Ха­рин тэд­ний дунд тэр­гүүн бо­ло­хыг дур­лагч Диот­реф бид­нийг хү­лээж авах­гүй бай­гаа юм.

[10] Ий­мээс би оч­вол, түү­ний хий­дэг үйлийг нь са­нуул­на. Юу гэ­вэл, тэр бид­ний эсрэг бал­мад үг­с чалчсан юм. Үү­гээр ч сэт­гэл ха­нах­гүй, ах дүү на­раа тэр хү­лээн ав­даг­гүй бѳ­гѳѳд хү­лээн ава­хыг хү­сэгч­дийг хо­риг­лон, чуул­га­наас хѳѳж бай­на.

[11] Хайрт минь, мууг бус ха­рин сай­ныг дуу­рай. Сай­ныг үйл­дэгч нь Бур­ха­ных. Мууг үйл­дэгч нь Бур­ха­ныг ха­раа­гүй юм.

[12] Бүх хүн тѳдийгүй үнэн нь Де­метрийг сайнаар гэрчилдэг.

[13] Би­чих зүйл на­дад олон бай­гаа бо­ловч би бийр ян­тай ний­лүү­лэхийг хүсэхгүй байна.

[14] Ха­рин чам­тай удах­гүй уул­за­на гэ­дэг­т най­даж байна. Бид нүүр нүү­рээ­рээ уч­ран ярил­цах бол­но.

[15] Амар амгалан нь чамд байг. Анд нѳ­хѳд чамд мэнд хүр­гэж бай­на. Анд нѳх­дѳд нэ­рээр нь мэнд хүр­гээ­рэй.