Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:43

[1] Боаз дааман хаалган дээр очиж, тэнд суухад Боазын өгүүлсэн мөнөөх ойрын хамаатан өнгөрч явах нь харагдав. Тэр түүнд —Найз минь ирээд энд суу гэв. Тэр ирж суув.

[2] Тэгээдтэр хотын ахлагчдаас арван хүнийг авчран —Энд суугтун хэмээн өгүүлсэнд тэд сууцгаав.

[3] Тэгээдтэр хамгийн ойрын хамаатанд хандан —Моабын нутгаас буцаж ирсэн Наоми нь бидний ах дүү болох Елимелехийн хэсэг талбайг худалдах ёстой.

[4] Тиймээсби чамд мэдэгдье гэж бодоод "Энд сууж буй хүмүүсийн өмнө болон миний ардуудын ахлагчдын өмнө түүнийг худалдан авагтун. Хэрэв чи үүнийг худалдан авъя гэвэл түүнийг авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдье. Учир нь чамаас өөр түүнийг ху —Би худалдан авна гэв.

[5] ТэгтэлБоаз —Чи Наомийн гараас тариалангийн талбайг худалдан авах тэр өдөртөө, мөн нас барагчийн нэрийг түүний өвд өргөхийн тул нас барагчийн бэлэвсэн эхнэр буюу Моаб эмэгтэй Рутыг авах ёстой гэв.

[6] Хамгийнойрын хамаатан —Би үүнийг өөртөө худалдан авч чадахгүй. Эс бөгөөс би өөрийнхөө өвийг сүйрүүлнэ. Чи өөртөө үүнийг худалдаж ав. Чи миний худалдан авах эрхийг авч болно. Учир нь би үүнийг худалдан авч чадахгүй гэв.

[7] Израильд урьдын цагт худалдан авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа ийм заншилтай байв. Нэг нь шаахайгаа тайлж, нөгөөдөө өгдөг байв. Энэ нь Израильд баталгаатай болгох арга байв.

[8] Тэгээдхамгийн ойрын хамаатан нь Боазд —Чи өөртөө үүнийг худалдан авагтун хэмээн өгүүлээд шаахайгаа тайлав.

[9] ТэгтэлБоаз ахлагчид хийгээд хамаг ардад —Өнөөдөр би Наомийн гараас Елимелех болон Хилион, Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрч нар нь та нар юм.

[10] Баснас барсан хүний нэрийг өвд нь үлдээхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр Моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авав. Ингэснээр нас барсан хүний нэр нь ах дүү нараасаа болон төрсөн газрынхаа хашаанаас таслагдахгүй юм. Өнөөдөр та нар гэрч нар гэв.

[11] Хашаандотор байсан бүх ардууд болон ахлагчид —Бид гэрч нар мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН Израилийн гэрийг босгогч Рахел, Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай.

[12] МөнЭЗЭНий энэ залуу эмэгтэйгээр өгөх үр удмаар дамжуулан гэр чинь Тамараас Иудад төрүүлсэн Перезийн гэр адил болох болтугай гэв.

[13] Ингээд Боаз Рутыг авч, тэр эмэгтэй түүний эхнэр болов. Боаз түүн уруу орсонд ЭЗЭН түүнд үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв.

[14] Тэгтэлэмэгтэйчүүд Наомид —Чамайг өнөөдөр худалдан авагчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай!

[15] Тэрнь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв.

[16] ТэгээдНаоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов.

[17] Хөршэмэгтэйчүүд нь —Наомид хүү төрөв хэмээн өгүүлэлдэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.

[18] Перезийн удам угсаа нь энэ юм. Перезд Хезрон төрсөн билээ.

[19] ХезрондРам, Рамд Амминадаб,

[20] АмминадабтНахшон, Нахшонд Салмон,

[21] СалмондБоаз, Боазд Обед,

[22] ОбедодИесси, Иессид Давид төржээ.

Рут — Chapters