Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:38

[1] Хадам эх Наоми нь түүнд —Охин минь, чамайг сайн сайхан байлгахын тулд би чамд амрах газар хайж өгөх биш үү?

[2] Чинийшивэгчдийнх нь хамт байсан Боаз бол манай хамаатан биш үү? Үзэгтүн, өнөө орой тэр хүн үтрэм дээр арвай шигшинэ.

[3] Тиймучраас чи биеэ угаан, тослоод, хамгийн сайн хувцсаа өмсөн, доош үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул.

[4] Түүнийгхэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажиглаад, явж түүний хөлийг ил гаргаад хэвт! Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд

[5] тэртүүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв.

[6] Ингээд тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ тушаасан бүгдийн дагуу үйлдэв.

[7] Боазидэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөлийг нь ил гарган хэвтэв.

[8] Тэгээдшөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв.

[9] Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв.

[10] Тэгтэлтэр —Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа.

[11] Одооохин минь, бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Учир нь хотын бүх хүмүүс чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ.

[12] Биойрын хамаатан гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан бий.

[13] Энэшөнө эндээ үлд. Өглөө болоход хэрэв тэр хүн чамайг худалдан авбал сайн. Тэр чамайг худалдан аваг. Харин тэр чамайг худалдан авахыг хүсэхгүй бол би чамайг худалдан авна гэдгээ ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өглөө болтол хэвт гэв.

[14] Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Тэгээд Рут хүмүүс бие биенээ танихаас өмнө харанхуйгаар босов. Тэр —Энэ эмэгтэйг үтрэмд ирснийг мэдэгдэж болохгүй гэв.

[15] Тэрдахин —Өөрт буй нөмрөгөө надад өгөөд барь гэж хэлэв. Тэгээд түүнийг барихад зургаан хэмжүүр арвай хэмжиж, түүнд үүрүүлэв. Ингээд тэр хот уруу явлаа.

[16] Тэгээдтүүнийг хадам эх дээрээ ирэхэд тэр —Охин минь, ямар болов? гэхэд мөнөөх хүний өөрт нь юу хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв.

[17] ТэгээдРут —Тэр хүн "Чи хадам эхдээ гар хоосон очиж болохгүй" хэмээн өгүүлээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өгөв гэв.

[18] Тэгэхэдхадам эх нь —Охин минь, энэ хэрэг хэрхэн дуусахыг мэдэх хүртэл хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг шийдэхээс нааш амрахгүй гэв.

Рут — Chapters