[1] Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, хаврын ургац соёолж эхлэхэд Тэр царцааны сүргийг бий болгож байсан. Харагтун, хаврын ургац нь хааны хадлангийн дараа байсан.
[2] Энэнь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ. —Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков нь жижиг учраас яаж зогсож чадах вэ?.
[3] ЭЗЭНэнэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн. —Энэ нь болохгүй гэж ЭЗЭН айлдсан.
[4] Эзэн БУРХАН надад ийнхүү юмыг үзүүлсэн. Харагтун, Эзэн БУРХАН тэдэнтэй галаар тэмцэхээр дуудаж байсан. Тэр гал нь агуу гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.
[5] Тэгэхэдби —Эзэн БУРХАН, зогсоож өгөөч. Иаков нь жижиг учраас тэр яаж зогсож чадах вэ? гэж хэллээ.
[6] ЭЗЭНэнэ тухай Өөрийн бодлоо өөрчилсөн. —Энэ нь бас болохгүй гэж Эзэн БУРХАН айлдлаа.
[7] Тэр надад ийнхүү үзүүлсэн. Харагтун, Эзэн босоо хананы дэргэд Өөрийн мутартаа тэгшлүүрийг барин зогсож байлаа.
[8] ЭЗЭНнадад —Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би Тэгшлүүр гэв. Тэгэхэд Эзэн "Харагтун, Би Өөрийн ард түмэн Израилийн дунд тэгшлүүрийг тавих гэж байна. Би тэднийг цаашид хэлтрүүлэхгүй.
[9] Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно. Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно".
[10] Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа нь Израилийн хаан Иеробоамд үг илгээн, —Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Түүний бүх үгсийг энэ газар тээх чадваргүй юм.
[11] Учирнь Амос ийнхүү хэлж байна. "Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаасаа цөллөгт явах болно" гэсэн.
[12] Дараань Амазиа Амост —Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талх идэж, тэнд эш үзүүллэгээ үзүүл!
[13] Харинцаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө гэж хэлсэн.
[14] Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь —Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан.
[15] ГэвчЭЗЭН намайг сүргийн араас аваад, "Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл" гэж ЭЗЭН надад айлдсан.
[16] ОдооЭЗЭНий үгийг сонс. "Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга" гэж чи хэлж байна.
[17] Тиймучраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болн