
About
19 Ард олон анхдугаар сарын аравны өдөр Йорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав.
20 Тэдний Йорданаас авсан нөгөө арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолжээ.
21 Тэр Израилын хөвгүүдэд
—Хожим үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ “Энэ юун чулуунууд вэ?” хэмээн асуувал, 22 та нар тэдэнд “Израилчууд энэ Йорданыг хуурай газраар гаталсан юм” гэж тайлбарлан хэл. 23 Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Йорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ. 24 Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.
Иошуа 4:19-24
Рью Хисог пастор